Олон нийтийг хамарсан тэр дундаа хүүхэд оролцуулсан арга хэмжээг гуравдугаар сарын 02-ныг хүртэл зохион байгуулахгүй байхыг үүрэгдлээ

Даваа гарагаас эхлэн Улс орон даяар улсын  хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлээс үл хамааран бүх сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа зогсоосон байх шаардлагатай. Энд холбогдох газрууд маш сайн хяналт тавьж ажиллах чиг үүргийг хүргүүлээд байна.  Ямар нэг байдлаар хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг ажилласан байвал энэ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаатай дүйцүүлэх ойлгох хэмжээний асуудал. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг өндөр түвшинд зохион байгуулж ажиллах шаардлагатай. Онцгой комисс хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллан иргэдэд цаг үеийн мэдээллийг тогтмол хүргэж ажиллах нь зүйтэй. Нийслэлийн нутаг дэвсгэрт орж ирж байгаа гадна дотны иргэдэд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай. Шинэ вирус хөрш улсуудад эрчимтэй тархаж, хил орчим илэрч байгаа учраас хот руу орох хяналтын цэгүүдэд урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллана.

Эрүүл мэндийн газар шаардлагатай техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийнхээ жагсаалтыг гаргаж танилцуул. Ханиад томуугаар өвчилсан хүүхэд багачуудын тоо өсөж байгаатай холбоотойгоор дүүргийн эмнэлгүүд хүүхдүүдийн эмчилгээ үйлчилгээнд онцгой анхаарч ажилла. НЭМГ шаардлагатай тоног төхөөрөмж авах судалгаа тооцоог гаргаж, холбогдох газруудад өгөх хэрэгтэй, боложтой зардлыг шийдэж ажиллана” гэж  Нийслэлийн онцгой комиссын  хуралдаан дээр танилцуулсан байна.

Орхон аймгийн хувьд ЭМЯ-аас ирсэн чиг үүргийн дагуу ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт 90 гаран хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бол хүлээн авах тасгаар өдөртөө 60-70 гаруй хүүхэд ирж үзлэг ,оношлогоо, эмчилгээ, үйлчилгээ авч байна гэв.Чиглэл хүргүүлэх хүрээнд Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх сургууль цэцэрлэгүүд 3-р сарын 2 ныг дуустал хугацаанд үйл ажиллагаа зогсоохоос гадна дотуур байранд амьдарч байгаа сурагчдыг эцэг эх асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах үүрэг  хүргүүлсэн байна.Хүүхдийг оролцуулсан уралдаан тэмцээн дугуйлан, секц ,урлаг спортын ямар ч төрлийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.