Энэ сарын 18-нд “Бүргэдийн баяр-2023” арга хэмжээ болно

    Орхон аймаг, Эрдэнэт хотод 800 орчим Казах үндэстэн ажиллаж, хөдөлмөрлөн амьдарч буй.   “Бүргэдийн баяр-2023” арга хэмжээг аймгийн ЗДТГ, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээнд нийт иргэд Та бүхнийг өргөнөөр оролцож өвөрмөц соёл, ёс заншилтай танилцахыг уриалж байна.  Мөн энэ үеэр үндэсний өв соёлыг харуулсан үзэсгэлэн худалдаа гарна. 

Казах түмний ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг таниулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор энэ жил  нийслэл Улаанбаатар хотод 13 дахь жилдээ  энэхүү арга хэмжээг зохион байгуулсан. 

Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрийддэг. Бүргэдээр ан хийх энэхүү уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсч, өнөөг хүртэл хадгалагдан иржээ.  Өнөөг хүртэл хадгалж ирсэн энэхүү уламжлалаа 2010 онд Юнескогийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад албан ёсорр бүртгүүлсэн юм. 

Бүргэдийн баяр нь тэмцээн уралдааны хэлбэрээр зохион байгууулагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээрээ суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг.  Түүнчлэн бүргэдээр холоос ангийн чихмэл бариулах, Морьтой эрчүүдийн тулам булаалдах гэх мэт уламжлалт тэмцээн уралдааныг зохион байгуулж, шилдэг бүргэдчинг шалгаруулах юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.