Сэлэнгэ голд осолдсон 36 настай залууг тав дахь өдрөө хайж байна

Булган аймаг, Хангал сум  Хялганат тосгоны "Сэлэнгэ гүүр" гэдэг газар иргэн Ч нь “Сэлэнгэ” голын усанд осолдсон тухай дуудлага тавдугаар сарын 2-ны өдрийн 15:25 цагт Онцгой байдлын газарт иржээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй хамтран 6 бүлэгт хуваагдан иргэн Ч /36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг тавдугаар сарын 5-ны өдрийн 07:00 цагаас эхлүүлсэн.

Ингэхдээ Хялганат багийн “Сэлэнгийн гүүр” гэдэг газраас хойд зүгт Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн  "Баян хошуу" гэдэг газар  хүртэл 116 км  завиар урсаж,  Хялганат багийн “Сэлэнгийн гүүр” гэдэг газраас хойд зүгт Сэлэнгэ сумын “Сэлэнгэбүрэн” багийн “Хустайн гурван даваа” гэдэг газар хүртэл 75 км  мотоцикл, морьтой, Хялганат багийн “Хэжлүүр” гэдэг газраас урсгал дагуу болон урсгал сөрж 6км зайд агаараас тандалт хийжээ. Хялганат багийн “Сэлэнгийн гүүр” гэдэг газраас зүүн хойд зүгт “Цэргийн ангийн чацарганы талбай” гэдэг газар хүртэл 8 км голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Ийнхүү эрэн хайх ажиллагааг өнөөдөр буюу тавдугаар сарын 6-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлж байна хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.