Орхон аймаг: 2019 онд 670 иргэн гэрлэлтээ бүртгүүлж,189 хос гэрлэлтээ цуцлуулжээ

Орхон /МОНЦАМЭ/ 

Орхон аймагт өнгөрсөн онд 1919 хүн шилжин ирсний 28.9 хувь нь Булган, 25 хувь нь Улаанбаатар хот, 7.6 хувь нь Хөвсгөл аймгаас иржээ. Шилжин ирэгсдийн 57.1 хувь нь 15-54 насныхан байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

2019 оны байдлаар Орхон аймгийн хүн ам 104.4 мянгад хүрч, 60.7 хувь нь 16-59 нас, 32.1 хувь нь 0-15 насныхан байна. Мөн 2337 хүүхэд төрж, 670 иргэн гэрлэлтээ бүртгүүлж, 189 хос гэрлэлтээ цуцлуулж 67 хүүхэд үрчлэгдсэн байна. Төрөлт 9.3, гэр бүл цуцлалт 3.1, нас баралт 7.3, гэрлэлт 8.8, үрчлэлт 19.6 хувиар нэмэгджээ.

Түүнчлэн 2769 ажлын байр бий болсны 1401 буюу 50.6 хувь нь шинээр бий болжээ. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Орхон аймагт 4963 иргэн түр болон байнгын ажлын байртай болсон байна. Харин ХХҮГ-т ажилгүй 1226 иргэн бүртгүүлсний 3.8 хувь нь орон тооны цомхотголд орсон, 11.7 хувь нь өөр газраас шилжин ирсэн, 19.9 хувь нь сургууль төгсөгчид байна. 

Сэтгүүлч: Б.Оюун-эрдэнэ 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.