Захирамж зөрчсөн Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа Эрдэнэт хотод явагдана гэв үү?

БНХАУ-д коронавирусын халдвар эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан  Монгол Улсын Засгийн газраас зарим шаардлагатай арга хэмжээг аваад байна. Мөн олон нийтийг хамарсан бүх төрлийн  арга хэмжээг ч хатуу хориглож. Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тал дээр ч засгийн газар шийдвэр гаргасан билээ. Тус баярыг угтсан төрийн болоод ААН байгууллагуудаас зохион байгуулах байсан  бүх төрлийн арга хэмжээг цуцалсан.

Улмаар олныг хамарсан үйл ажиллагааг улс орон даяар  зохион байгуулахыг хориглосон. Энэ дагуу зарим хувийн хэвшил, төрийн байгууллагууд ч төлөвлөөд байсан хурал, цуглаан, олон нийтийг хамарсан  үйл ажиллагааг бүрэн  зогсоогоод байна.

Гэтэл Эрдэнэт хотын хамгийн том үзэсгэлэн худалдааг Эрдэнэт хотод шинээр байгууллагдсан  нэгэн худалдааны төв зохион байгуулахаар олон нийтэд зар тараажээ.Сар шинийн баярыг угтсан ямар ч үзэсгэлэн худалдаа арга хэмжээ хүлээн авалт хийхийг хориглосон атал Улаанбаатар хотоос ирсэн бараа бүтээгдэхүүн худалдаална гэж олон нийтэд хүргэх зар сурталчилгаа дээрээ мэдээлэл оруулсан байна .Хамгийн том хамгийн олон хүнийг нэг дор цуглуулах тус үзэсгэлэн худалдааг явуулах эсэхийг Аймгийн онцгой комиссоос гарсан ажлын хэсэг хянаж шалган арга хэмжээ авах болов уу? Олон нийтийн арга хэмжээ явуулах нь Засгийн газраас гаргасан тогтоол шийдвэрийг зөрчиж байгаа үйлдэл юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.