СУДЛААЧИД: Коронавирусийн тархалт энэ сарын сүүлээр ОРГИЛ үедээ хүрнэ гэж үзжээ

Коронавирусийн халдварын голомт болоод байгаа Хятадын Хубэй мужид нэг хоногийн /2020.02.11/ дотор 97 хүн нас барж, 2015 халдварын тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр зөвхөн эх газрын Хятадад Covid-19 халдвараар 1113 хүн нас барж, нийт 44,653 хүн халдвар аваад байна.

Дэлхий дахинд хоёрдугаар сарын 12-ний 08:30 цагийн байдлаар халдвар авсан хүний тоо 45,168 хүрч, нас барсан хүний тоо 1115 боллоо. Гадаадад хүн амь үрэгдсэн хоёр тохиолдол байгаагийн нэг нь Филиппинд, нөгөө нь Хонконгт бүртгэгдсэн байна. 4657 хүн бүрэн эдгэрчээ. 

Хятадын судлаачид шинэ коронавирусийн тархалт энэ сарын сүүлээр оргил үедээ хүрнэ хэмээн математик загварчлалын аргаар тооцоолжээ. Харин буурч эхлэх хугацааг дөрөвдүгээр сар гэж таамаглав. 

Мөн Хятадын сар шинийн баярын амралт дуусаж 160 сая орчим хүн шилжилт хөдөлгөөн хийж, ажилдаа эргэн орно гэсэн тооцоо гараад байна. Засгийн газар Хубэй мужаас бусад газруудад компаниудын үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөжээ. Гол нь халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах болзлыг байгууллагад тавьсан гэнэ.

Эх сурвалж:gogo.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.