Т. Оюунчимэг: Эрчүүдийн дунд түрүү булчирхайн хорт хавдар залуужиж эхэлсэн нь сэтгэл эмзэглүүлдэг

  Дэлхий нийтээр эрчүүдийн насжилт эмэгтэйчүүдээс бага байгаад анхаарал хандуулж, тэдний эрүүл мэндийн тулгамдсан асуудлын талаар ярих болсон. Энэ сэдвийн хүрээнд Орхон аймгийн БОЭТ-ийн Мэс заслийн тасгийн их эмч Т.Оюунчимэгтэй ярилцлаа. Эрчүүдийн эрүүл мэндийн талаар ярилцсан энэ сэдвийг алдалгүй уншиж, өөрт хэрэгтэй зөвлөгөөг авна гэдэгт итгэж байна.

-Манай аймагт эрэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч, боловсон хүчний хангамж, хүрэлцээ хэр байгаа талаар яриагаа эхлэе?

-Манай аймагт эрэгтэйчүүдийн эмч гэж байгаагүй. Миний хувьд мэс заслын эмч мэргэжилтэй. 2013 онд бөөрний мэс заслаар мэргэжил дээшлүүлсэн. Бөөрний мэс засал буюу уралогын шинжлэх ухаан нь эрэгтэйчүүдийн асуудлыг давхар авч явдгаараа онцлогтой. Аймгийн болон Эрүүл мэндийн газрын бодлогын хүрээнд өнгөрсөн жилээс уралог болон андрологийн чиглэлээр эмч бэлтгэж эхэлсэн. Мэргэжлийн боловсон хүчнийг бодлогоор шийдэж өгөх нь маш том асуудлыг цэгцэлж байгаа юм. Манай улсад  сэтгэлзүйч эмч гэдэг орон тоо алга. Энэ нь тулгарч байгаа асуудлын нэг яах аргагүй мөн. Олон сэтгэлзүйч эмч бэлтгэдэг ч , тэдны ажлын байр хангалтгүй  бас нэг чухал зүйл нь сэтгэлзүйч эмчид хандах хандлага, дадал хэвшил манайханд тогтоогүй учраас хөгжиж чадахгүй байна уу гэж хардаг. Гэхдээ тодорхой хүрээний хүмүүс сэтгэлзүйч эмчид хандаж байгааг үгүйсгэхгүй.

-Мэргэжлийн эмчийн хувьд сэтгэл эмзэглүүлсэн зүйл нь юу байдаг бол?

-Эмэгтэйчүүд сайн дураараа эммнэлэгт хандаж, өөрт хэрэгцээтэй тусламж үйлчилгээг авч чаддаг бол эрчүүдийн ялгаатай тал нь тийм ч нээлттэй бус.  Тэд бие нь зовиурлаж, асуудал үүсэхээс нааш эмнэлэгт хандах дургүй. Ер нь эрэгтэйчүүдэд тулгамддаг асуудлын нэг нь нөхөн үржихүйн асуудал байдаг. Эрэгтэй хүүхдийг төрсөн цагаас нь сайн ажиглаж, эрүүл мэндийн тал дээр анхаарах хэрэгтэй. Учир нь 10-15 нас хүрсэн боловч төмсөгний асуудалтай хүүхдүүд их байна. Мөн эрэгтэй хүмүүс давсагны асуудлаас үүдэн шээсний сүв нь хаагдсан юмуу бие засаж чадахгүй болсон үедээ эмнэлэгт хандах нь элбэг. Энэ үед өвчин нь даамжирч, аль эрт хавдрын суурь тавигдсан байдаг.

Мөн бэлгийн замын өвчин шалтгаан болж өгдөг. Ингэж олон дахин үрэвсээд явахаар шээсний сүв нарийсч, шээс ялгаралт багасдаг бөгөөд энэ нь зайлшгүй мэс заслаар эмчлэгдэх хэмжээнд хүргэдэг талтай. Зовиур илрэхээс өмнө эрчүүд жилд нэг удаа түрүү булчирхайгаа мэргэжлийн эмчид үзүүлдэг байх хэрэгтэй. Мөн дэлхий нийтэд яригддаг сахарын өвчлөл түгээмэл хам шинжтэй болсон. Архи тамхины хэрэглээ, хооллолттой холбоотой үүсдэг тул жилд нэг удаа сахараа тодорхойлуулж байх нь чухал гэдгийг хэлмээр санагддаг. Сахар ихдсэн үед бэлэг эрхтэн үрэвсэнэ, улмаар яршина, улмаар шээж чадахгүй болох зэрэг хүндрэл гардаг. Ажиглаад байхад энэ үедээ л эмчид хандах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрдөг болов уу. Түрүү булчирхай гэлтгүй бусад хүчин зүйлээс хамаарч бэлгийн сулралтай болох магадлал их тул урьдчилан сэргийлэх аргуудыг хэрэглэх нь зөв юм. Ямар нэг шалтгаанаар үүсгэгдэж байгаа өвчлөлийг олж илрүүлээд эмчилбэл эрүүл мэндийн асуудал хүндрэхгүй байх боломжтой. Олон арга бий. Эрчүүдийн дунд түрүү булчирхайн хорт хавдар залуужиж эхэлсэн нь сэтгэл эмзэглүүлдэг.

-Монгол эрчүүдэд түгээмэл зохилж байгаа өвчлөлийн талаар мэдээлэл өгөхгүй юу? Шамбарам өвчин  бас бүдүүн шулуун гэдэсны хурц үрэвсэл цус алдалт түгээмэл байдаг гэж дуулсан? Монгол эрчүүдийн насжилт яагаад бага байдаг тал дээр...

-Монгол эрчүүдийн дундаж наслалт бага байгаа нь үнэн. Эрчүүдийн өвчлөлд хөдөлгөөний хомсдол, таргалалтаас үүдэлтэй зүрх судасны өвчлөл болон харвалт түгээмэл зонхилж байна. Аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж чадахгүй байгаа учраас насжилтийн түвшин эмэгтэйчүүдээс доогуур үзүүлэлттэй гарч байна. Шамбарам өвчний тухайд эрэгтэйчүүд гэлтгүй эмэгтэйчүүдэд ч түгээмэл бий. Суудлын ажил эрхэлдэг хүмүүс ажилдаа улайрснаас олон цагаар суудаг. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга нь 15-20 минут суугаад 5 минут босох хөдөлгөөн хийх ёстой. Олон цагаар суух нь шулуун гэдэс буюу анусны орчимд цусан хангамжийн алдагдал үүсч, жижиг судсууд хагарч, идээт үрэвсэл үүсдэг. Ингэж шулуун гэдэсний умалзах хөдөлгөөн удааширснаар шулуун гэдэс эргэх буюу шамбарам өвчин гараад байгаа юм. Шамбарам өвчин 4 шаттай. Нэгдүгээр шатанд ардын уламжлалт анагаах ухааны эмчилгээний аргуудыг хэрэглэж болно. 3, 4 дүгээр үе дээр заавал мэс засал хийх шаардлагатай болдог. Мэс заслын эмчийн хувьд нэг зүйлийг энд хэлмээр байна.

Хүмүүс тос түрхээд зүгээр боллоо, шулуун гэдсээ тайруулах хагалгаанд орвол дахих магадлал ихтэй зэргээр нэгэндээ зөвлөгөө өгдөг. Гэтэл 3, 4 дүгээр үед орсон л бол хагалгаа хийж, олон зангилааг үечилж авах шаардлагатай болдог. Олон зангилааг зэрэг авбал шулуун гэдэс нарийсах учир үечилж авдаг юм. Ингээд 6 сарын дараа эмчид хандан дахин үзүүлэх, шаардлагатай гэж үзвэл давтан хагалгаанд орох ёстой байдаг. Иргэд энэ талаар мэдлэг дутмаг байдгаас нэг хагалгаанд ороод л сайхан боллоо гээд явчихдаг. Сэргийлэхийн тулд кигелийн дасгал тогтмол хийж, өтгөн хаталтгүй байх хэрэгтэй.

-Эрчүүд бүрэг ичимхий байдлаасаа болж эмчид хандахгүйгээр сүлжээний бүтээгдэхүүн авч хэрэглэх явдал их гарч байна. Эмчийн байр сууринаас та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Жоргүй антибиотек олгох явдлыг хяналттай болгож, эмийн сангууд энэ тал дээр сайн ажиллаж байгаа гэж харагддаг. Энэ нь дам олон асуудлыг шийдэж байна. Тухайлбал, эрэгтэйчүүдийн хувьд түрүү булчирхайн олон өвчин бий. Түрүү булчирхайн хавдар уу, үрэвсэл үү, уйланхай юу гэдгийг тухайн нарийн мэргэжлийн эмчээс өөр хүн оношлох боломжгүй.

Магадгүй хортой хавдар байсан гэж үзвэл сүлжээний эм бэлдмэл хэрэглээд илүү даамжруулах эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс өөрт тохирох эсэхийг мэдэхгүй төрөл бүрийн эм авч хэрэглэдэг байсан иргэд зөвхөн эмчийн үзлэгээр оношлогдсон тухайн өвчинд тохирох эмийг авч хэрэглэхээр болж байна. Энэ нь нэг талаараа эмийн зохистой хэрэглээг бий болгох, нөгөөтэйгүүр тохирсон эмчилгээг богино хугацаанд цаг алдалгүй хийхэд илүү дөхөмтэй. Орон нутагт мэргэжлийн эмч нар ажиллаж байгаа гэдгийг хэлэх нь зөв байх. Манай эмнэлгээс гадна “Медипас” эмнэлэгт уралогын Тэмүүлэн, БОЭТ-д Ариунболд, Хэнчбиш эмч нар ажиллаж байна. Очиж үзүүлээд зөвлөгөө авчихвал өөртөө эдийн засгийн талаасаа ч бодит хөрөнгө оруулалт хийх боломжтой. Учир нь зөв оноштой байж түүнд тохирсон эмчилгээг цаг алдалгүй хийнэ, насжилт уртасна. Нэг жилийн хугацаанд ажиллахдаа 10 гаруй хорт хавдар оношилсон. Энэ бол бага тоо биш. Насны хувьд 70-аас дээш настай хүмүүс байсан ч “Би 70 хүрээгүй” гээд тайвширч болохгүй. Хавдраар өвчилж байгаа залуучууд бий.  

-Тэгвэл эрчүүдийн эрүүл мэндийг хэн хамгаалах вэ? Өвчний хожуу үедээ ирсэн хүмүүс ямар тайлбар хэлдэг бол?

-Дийлэнх нь ажил ихтэй байсан, эмчид үзүүлэх цаг гараагүй гэдэг. Бэлгийн замын өвчтэй хүмүүс хүндэрсэн үедээ эмчид хандах зайлшгүй шаардлага гардаг. Хамгийн гол нь мэргэжлийн эмнэлэгт хандаарай гэдэг зөвлөгөө өгмөөр байна.

Учир нь дур мэдэн өвчин намдаах юмуу үрэвсэл дарах тариа хийлгээд тухайн үеийн өвдөлтийг намдааж болох ч 2-3 жилийн дараа архаг хэлбэртээ шилжиж, бөөрөө үрэвсүүлдэг. Мөн бэлэг эрхтнийхээ хэмжээнд сэтгэл хангалуун бус байгаа өсвөр насныхан болон 30-40-өөд насныхан эмнэлгийн бус орчинд, зориулалтын бус вазелин хэрэглэх тохиолдол элбэг гардаг. Үүнээс үүдэн бэлэг эрхтнээ тайруулах хэмжээнд ч хүрч болзошгүй тул өөрийн бие эрхтэнд хайртай байх хэрэгтэйг л хэлмээр санагддаг.Манай Эрдэнэт өөрөө онцлог бэлгийн замын халдварт өвчин элбэг тохиолддог энэ нь ахуйн чанартай ч холбоотой. Эрчүүд эрүүл мэнддээ хайхрамжгүй хандвал гэр бүлдээ ч хайхрамжгүй хандаж байна аа гэсэн үг. Бэлгийн харилцаанд орохдоо олон хавтагчтай байснаас халдварт өвчин тусах эрсдэл өндөр болж ирдэг. Тиймээс өөрийн эрүүл мэнддээ хайнга битгий хандаасай гэж хүсдэг.

 

Ярилцсан: Т.Атарбаяр 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа уу, юу хийхээ мэдэхгүй байна уу, өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрний чинь төлөө бид танд 500,000 доллар сайн мөнгө өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats апп дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL

DR MAXWELL

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Та өөрийн нэг бөөрөө 460,000 ам.доллараар зарахыг хүсч байна уу эсвэл Раж эмчтэй и-мэйл хаягаар холбогдоорой: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM

DR Rush Qin

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.