Орхон аймаг:Менингококкын хавсарсан халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ

"МЕНИНГОКОККЫН" Халдвар авсан хүүхдийн хувьд бага насны буюу тодруулбал 3 настай  хөл хориотой холбоотой гэртээ  байсан бөгөөд хавсарсан халдвар авсан учир биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна.Эмнэлэгийн тусламжийг эрчимт эмчилгээний тасгаар дамжуулан хүргэсэн боловч хүүхдийн биеийн байдал сайжрахгүй байсаар нас баржээ.Тус халдвар гарсан орчныг ариутгал халдваргүйжүүлэлт хийж Аймгийн ЭМГ-аас яаралтай арга хэмжээ авч ажилласан байна.Халдвар авсан байж болзошгүй 37 иргэнд оношлогоо шинжилгээ хийж 7 иргэнд халдварын голомт байсныг илрүүлж тусгаарлан эмчилж эхэлсэн байна.Одоогоор халдвар авсан хүн нэмэгдээгүй гэдгийг ЭМГ-аас  онцоллоо.
МЕНИНГОКОККЫН ГОЛ ШИНЖ ТЭМДЭГ

Менингококкын халдвар нь арьсан дээр өвөрмөц хэлбэртэй цусан тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг байна. Neisseria meningitids гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин.

Илрэх шинж тэмдгүүд:

  • Гэнэт өндөр халуурах
  • Цочимтгой болох (хурц гэрэл, дуу чимээ зэрэгт)
  • Хүүхэд уйлагнаж ээжийгээ ноолох
  • Гэдэс нь өвдөх (1-2 удаа шингэн суулгах)
  • Толгой өвдөх, хоолонд дургүй болох
  • Бөөлжих
  • Хүзүү хөших, ухаан санаа самуурах
  • Бүх биеэр тууралт гарна (ихэвчлэн хөл, гуяар гарах ба зарим тууралт нь цусархаг шинжтэй болно).
Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.