НӨАТ-ын ээлжит тохиролоор Орхон аймгийн 450 иргэн азтан болжээ

НӨАТ-ын ээлжит тохирол энэ сарын 15 ны өдөр  явагдаж Орхон аймаг Эрдэнэт хотоос 450 орчим иргэн азтан болжээ 

Энэ удаагийн тохиролд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 31-ний хооронд худалдан авалтаар олгогдсон 27,994,634  баримтыг хамруулжээ. 

Сангийн сайдын тушаалаар НӨАТ-ын сугалааны тохирлыг шинэчилсэн байдлаар явуулж эхэлж байна. Тодруулбал, гурван орон таарсан тохиолдолд 30 мянга, дөрвөн орон таарвал 100 мянга, таван орон таарвал нэг сая, зургаан орон таарсан тохиолдолд гурван сая, долоон орон таарвал таван сая, найман орон таарвал 30 сая төгрөгийн азтан тодрох юм. 

Мөн супер азтаны хонжвор 30 сая төгрөгөөс эхлэх бөгөөд тодроогүй тохиолд 10 сая төгрөгөөр нэмэгдэнэ. .Өнгөрсөн оны НӨАТ-ын урамшууллын буцаан олголтын мөнгийг энэ сарын 10-наас эхлэн  иргэдийн данс руу шилжүүлж дууссан. Энэ удаад  912 мянган иргэн 148 тэрбум төгрөгийг буцаан авсан байна . Цаашид Сангийн яам  НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг улирал бүр олгох бөгөөд  2020 оны I улирлын буцаан олголтын мөнгийг дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөсөн гэж мэдээлэв  Энэ удаагийн тохиролын азтангууд дараахь байдлаар тодорчээ

30 мянган төгрөгийн азтан 25,084

  • 100 мянган төгрөгийн азтан 2,500
  • Нэг сая төгрөгийн азтан 254
  • Гурван сая төгрөгийн азтан 21
  • Таван сая төгрөгийн азтан 1
  • 30 сая төгрөгийн азтан 1 
Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.