Орхон аймаг: Томоохон зах худалдааны төвүүдийг хуваарийн дагуу 1 хоног амрааж ариутгал хийнэ

ӨНӨӨДӨР ХУРАЛДСАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООС  ДАРААХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЛАА.
Үүнд:
1. Хөл хорио тогтоосон хугацаанд ПС тоглоомын газар ажиллуулсан, 18 цагаас хойш архи худалдсан борлуулсан -3 ААНБ, үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан худалдааны төв, Морин уралдаан зохион байгуулсан иргэдийг Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохоор шийдвэрлэлээ. Цаашид хяналт шалгалтыг эрчимүүлж захирамж, шийдвэр зөрчсөн байгууллага, иргэдийг олон нийтэд мэдээлж, үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцална.
2. Томоохон зах худалдааны төвүүдийг хуваарийн дагуу 1 хоног амрааж ариутгал хийх
3. Амны хаалтыг орон нутагтаа үйлдвэрлэх талаар оёдлын цехүүдтэй уулзаж зөвшилцөх
4. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, зохиомол хомсдол үүсгэхгүй байхад анхаарч ажиллах
5. Ариутгал, халдваргүйтлийн бодисын нөөцийг бүрдүүлэх
6. ЭШУТП-аас зээл авсан 80 бичил бизнес эрхлэгчдийн зээлийн эргэн төлөлтийг хорио цээрийн дэглэмийн үед авахгүй байх
7. Хот хооронд болон хот доторх нийтийн тээврийн ариутгал халдваргүйтлийг эрчимжүүлэх, иргэдийн биеийн халууныг хэмжих
Эдгээр шийдвэрийг хэрэгжүүлэх Захирамж маргааш албан ёсоор гарна гэв

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.