С.Ганцогт: Үндэслэлгүй үнээ нэмсэн түлшний худалдаачдад хуулийн дагуу арга хэмжээ авна

Түлшний үнэ өсч Гэр хорооллын иргэд бухимдалтай байна. Тухайлбал түлээний мод гэхэд өнгөрсөн намрын үний дүнгээс 50 орчим  мянган төгрөгөөр өсчээ.

“Баян-өндөр” сум 17600 гаруй айл өрхтэй. Нэг айл дунджаар 2 портер түлээний модоор өвлийн дулааны хэрэгцээгээ хангадаг гэсэн тооцоо бий. “Баян-Өндөр” сумаас нэг портер модны үнийг хоёр зуун тавин мянгаас хэтрүүлэхгүй байх зорилт тавин ажиллаж байгаа ч өнөөдөр хөрсөн дээрээ нэг портер модны үнэ гурван зуун мянган төгрөг болтолоо өсчээ.

Түлшний мод, нүүрс хэрэглэхгүй ААН байгууллага гэж нэг ч үгүй. Тийм ч учраас түлшний үнийг зах зээлийн жамаар бизнес эрхлэгчдийн хэлсэн үнээр худалдан авахаас аргагүйд хүрдэг ч зохицуулалт хийж ажилласны үр дүнд энэ жил үнэ болоод ханган нийлүүлэлт тал дээр бага зэрэг ахиц гарсан тухай “Баян өндөр” сумын засаг дарга тайлбарласан

“Баян-өндөр” сумын хэмжээнд энэ жил Булган аймгийн Орхон, Баян-агт, Бугат, Хангал зэрэг сумдаас мод бэлтгэхээр тохиролцсон бөгөөд үнийг метр куб нь 45-50 мянга байлгах гурвалсан гэрээг модны зах болон сумдуудтайгаа байгуулж чадсан байна. Орхон аймагт орж  ирж байгаа модны гарал үүслийн бичигт БОАЖГ, үнийн асуудалд “Баян-өндөр” сум хяналт тавьдаг.

“Баян өндөр” сумын хувьд үнийн хөөрөгдлийг бууруулах чиглэлд  Орхон аймгийн Цагдаагийн газартай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд гар дээрээс түлшний мод худалдан борлуулах үндэслэлгүй үнээ нэмсэн худалдаа эрхлэгчдэд хуулийн дагуу арга хэмжээ авч  хатуу хариуцлага тооцох болно гэдгийг мэдэгдсэн юм. Ингэсэнээр үндэслэлгүй үнээ нэмсэн түлшний худалдаачид бодит үнийг иргэдэд санал болгож цаашид үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх тал дээр хариуцлагатай хандана хэмээн үзэж байгаа юм байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
1
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.