ГОВИЛ БАГ:СҮНСТЭЙ БАЛГАСАА НУРААЖ  ХОГИЙН ЦЭГЭЭ ЗАЙЛУУЛААД ӨГӨӨЧ

Олон жилийн өмнө тодруулбал 1996 онд уг балгас байгаа энэ газрыг хувьчилжээ. Тухайн үед газрыг “ Эрдэнэт чандмана” ХХК  хувьчлан авсанаар хувийн эзэмшилд очсон ч өнөөдрийг хүртэл тус газарт барилга баригдах эсэх нь тодорхойгүй явсаар “БАЛГАС” өөрөө хогийн цэг болтолоо өргөжин тэлчихсэн .

Сүнстэй болчихсон гэх уг балгаст  өнгөрсөн 2019 оны 3-р сард цэргийн ангийн нэгэн алба хаагч залуу амь насаа егүүтгэсэн хэрэг гарч олныг цочроосон.Тухайн үед хажуугаар явж өнгөрсөн иргэд “БАЛГАС “ дотор зогсоод бие засч байна гэж андуурсаны улмаас  хугацаа алдаж олон цагийн дараа цогцосыг гаргаж авсан байна.

Хүний хувийн өмчид төр гар хүрэх эрхгүй ч хуулийн хүрээнд хариуцлага тооцох шаардлага тавих эрх бий. Энэ утгаараа багийн ИНХ-ын төлөөлөгч багийн дарга  багийн иргэдийн зүгээс барилгын үлдэгдэлийг нураах хүсэлтийг удаа дараа ГХБХБГ-т хандан гаргасан ч шийдэх эрх байхгүй гэдэг хариултыг өгч байв.Яг нэг жилийн өмнө уг асуудлын мөрөөр мэдээлэл бэлтгэж байх явцад газрыг чөлөөлөх асуудал сөхөгдөж эзэмшигчтэй холбогдох талаар арга хэмжээ авч ажиллахыг Засаг дарга Д.Батлут газрын албаны даргад үүрэг болгож байсан удаатай.

Гэтэл өнөөдрийг хүртэл дорвитой ажил хийгдсэнгүй бүтэн жил өнгөрчихлөө” БАЛГАС” өнөөх л ил задгай хогоор дүүрч орчныг бохирдол дээд цэгтээ хүрсэн байдалтай байна.Албан бус мэдээллээр газрын эзэмшигчийн хуулийн хугацаа дуусч газрын албаны мэдэлд эргэн очсон гэх хэрвээ төрд хуулийнхаа дагуу ирчихсэн юм бол “СҮНСТЭЙ”ХОГТОЙ,БОХИРДОЛТОЙ тус балгасаа нураагаад өгөөчээ. 20 гаран жилийн нүүрийг үзсэн балгасыг  нураахад чамлахааргүй хөрөнгө гарах нь лавтай. Гэхдээ Аймаг орон нутгийн зүгээс хөрөнгө гаргаж нураах уу? газрыг дуудлага худалдаагаар ахин худалдах уу? гэсэн хоёр сонголт бий.Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн өвөлжин асгасан угаадас хог хаягдалууд орчныг бүхэлд нь бохирдуулдаг тул энэ газарт нэн яаралтай шийдэл гарц хэрэгтэй байна.

Говил багт өөр нэгэн балгас болсон барилга бий. Анх 1998 онд сургуулийн спорт заалны зориулалтаар барьж эхэлсэн ч санхүүжилт нь зогссоны улмаас барилга хувийн өмчид шилжсэн байдаг. 20 гаран жил өнгөрсөн ч тус барилга огт хөдөлгөөн хийгдээгүй. Эцэс сүүлдээ эзэмшигчийн маргаантай байсаар хуулийн дагуу эзэмшигч иргэн нас барсан тул үр хүүхдүүдэд  нь өвлүүлэх  хуулийн хугацааг хүлээхээс аргагүй байдалд хүрсэн гэж тайлбарладаг. Сургуулийн ойр орших тус балгаст архидан согтуурах бага насны хүүхдүүдийг айлган ичээх зэрэг зүйлүүд их гардаг тухай сургуулийн багш нар ярьсан юм.Ойр орчмынх нь газар тэр чигтээ архины шил элдэв дээдийн хогонд дарагдчихсан  “БАЛГАС” болчихсон энэ газрыг бас яахаар болсон бэ? гэдэг асуултанд хариулт өгөөч  ГАЗРЫН АЛБАНЫ ДАРГАА...

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
2

СЭТГЭГДЛҮҮД /1/

угаасаа энэ аймар газар ш дээ нураагаасай орой үдэш явахад үнэхээр хэцүү

говил баг

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.