C°/C°
Улсын онцгой Комиссын тавдугаар хуралдаанаас гарсан шийдвэрээр 2020 оны Хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны өглөөний 08:00 цаг хүртэл улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хааж, хязгаарлахаар болсон.Тэр дундааГалт тэрэгний хуваарьт орсон өөрчлөлтийг танилцуулж байна. 02-р сарын 22 ны өдөр Эрдэнэтээс Улаанбаатарын чиглэлт гал тэрэг явахгүй бөгөөд 02-р сарын 26 ны өдөр Улаанбаатараас Эрдэнэт рүү чиглэх галт тэрэг мөн явахгүй. 02-р сарын 27ны өдөр хуваарийн дагуу зорчигчдод үйлчилэх Галт тэрэг 02-р сарын 27 ны өдөр өглөөний 08:00 цагаас Улаанбаатар хотоос зорчигчгүйгээр хоосон ирэхээр зохицуулалт хийжээ.
21 аймаг, нийслэл хотоос гарч, орох автозамын гол уулзвар, гарц, баталгаат бус замуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. Нийт 51 цэгт цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийнэ.
Зам хаах шийдвэр гарсантай холбоотойгоор иргэд, жолооч та бүхэн баталгаагүй зам, замгүй газар, уул хадаар зорчиж өөрийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байхыг зөвлөж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэн замын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгааг сэрэмжлүүлье.






СЭТГЭГДЛҮҮД /0/