Орхон аймаг: БНСУ-аас ирсэн нэг иргэнийг тусгаарлаж шинжилгээг ХӨСҮТ-рүү илгээгээд байна

"2020 оны Хоёрдугаар сарын 23-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан найман тохиолдол байсан. Эдгээр хүмүүсээс коронавирус илрээгүй. 

2020 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн таван хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Орхон аймагт нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Одоогийн байдлаар нийт 6 сэжигтэй тохиолдол ХӨСҮТ-д тусгаарлагдаад, эмчийн хяналт дор хянагдаж байна. 

Энэ сарын 20-нд БНСУ-ын нийслэл Сөүлээс Улаанбаатар хотод бууж 21-нд Орхон аймагт ирсэн 32 настай нэг иргэнийг БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлаrажээ. Түүний иргэний биеийн байдал хэвийн 24ны өдөр хоолойн нь өвдөж халуурсан шинж тэмдэг илэрсэн тул ЭМГ-аас тусгаарлаж   шинжилгээний дээжийг өчигдөр шөнө  ХӨСҮТ-д илгээжээ. Одоогийн байдлаар тухайн иргэн халуурсан шинж тэмдэг илрээгүй биеийн байдал хэвийн  хариу  маргааш  гарна.
Мөн БНСУ-аас ирсэн иргэдийн бүртгэл мэдээллийн дагуу ЭМЯ, ЭМГ, Аймгийн Онцгой комисс шуурхай арга хэмжээ авч байгаа бөгөөд БНСУ-аас ойрын өдрүүдэд Орхон аймагт 40 гаран иргэн ирсэн гэх мэдээлэл байна.Тухайн иргэдийг гэрийн нөхцөлд 14 хоног хөл хориосон бөгөөд цаг тутам утсаар мэдээлэл авч тандалт хийж байгаа гэж Орхон аймгийн ЭМГ-аас мэдээллэв.  Хүн болгон анхааралтай байхыг дахин зөвлөж байна.  Иргэн бүр  хичээвэл энэ өвчний оруулж ирэхгүй байх боломж бий. Нэг хүнийг тусгаарлаж хянахын тулд 8,9 хүнтэй баг явна. Дүрэм, журам нарийн хүн хүч, хөрөнгө мөнгө зарцуулагдаж байгаа тул БНСУ-зорчоод ирсэн иргэдийг асуумжад үнэн зөв хариулж хамтран ажиллахыг анхааруулж байна гэв

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

iimerhuu irgediin medeeliig ugch bmaar bna tiimuu hen buhen seremjleh heregtei bn hajuud oirhon bval avah arga hemjee uur boliishdee

monkg

2023-01-04 13:30 | 43.231.113.120

нуух шаардлага байна уу ил тод мэдээлүүл яасын гэрийн хорионд гэчихээд гэрээсээ хогоо хаяал гарч л байгаа ойр орчмийн дэлгүүр аптeк орж л байгаа ш дээ хаяг нэр устай нь бич

од

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.