Бусад аймаг хотоос ирсэн буцах боломжгүй болсон иргэдийн ажилладаг албан байгууллагад нь Орхон аймгийн Засаг даргаас тодорхойлолт хүргүүлнэ

Аймгийн Онцгой комисс  дахин хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. 
Хот хооронд зорчих хөдөлгөөнийг 2020.3.3-ныг дуустал хааж Эрдэнэт хотод нэвтрүүлэхгүй болон гаргахгүй байх шийдвэр гаргалаа. Харин нас барсан иргэнийг хөдөөлүүлэх болон яаралтай эмчилгээгээр Улаанбаатар хотыг зорих бол нас барсны гэрчилгээ, БОЭТ-ийн захирлын албан бичигтэй тохиолдолд зөвшөөрнө. Сар шинийн өдрүүдэд өөр аймаг, хотоос Эрдэнэт хотод ирээд хөл хорионы улмаас буцах боломжгүй болсон иргэдийн ажилладаг албан байгууллагад нь Орхон аймгийн Засаг даргаас тодорхойлолт хүргүүлнэ. Бусад орон нутгаас ирсэн иргэдийг цахимаар бүртгэх бөгөөд маргааш холбоос хаягийг эргэн мэдээлнэ.

 БНСУ-аас 2 дугаар сарын 19-өөс хойш Орхон аймагт ирсэн 62 иргэний ар гэрийнхнийг нь 2020.2.27-өөс эхлэн ажилд нь явуулахгүй буюу гэрт нь тусгаарлана. Ажлын газарт нь аймгийн Эрүүл мэндийн газраас мэдэгдэнэ.

 2020.2.27 –оос 3 сарын 3 хүртэл хот доторх нийтийн тээвэр өглөө 07.00-0.9.00, орой 17.00-19.00 цагийн хооронд ажиллаж, амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй. Такси үйлчилгээ хэвийн ажиллах бөгөөд амны хаалтгүй хүнд мөн үйлчлэхгүй.

 Баар, караокег 3 сарын 2 хүртэл түр хугацаагаар хаасан шийдвэрийг сунгаж 3 сарын 11 болголоо. Мөн түргэн хоолны цэг, кофе шоп, хүргэлтийн хоол зэргийг 3 сарын 11 хүртэл зогсоолоо.. Спорт заал, фитнес, сауныг 3 сарын 11 хүртэл дахин хаалаа.

2020 оны 2 сарын 27-өөс олон нийтийн Эргүүл гарч хотын хэмжээнд шалгалт хийнэ.

Эх сурвалж: Аймгийн онцгой комисс 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Hotod ajildag ehner hvvhed hotod bga ehneriin bie owdood bga hnaas yaz bicheh awhuuu

Эрдэнэбаяр

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%