Д.МӨНХБАТ: “Эрдэнэт” бол алхам тутамдаа хөгжиж яваа залуу хот

Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Санхүү, хангах үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Дашзэвэгийн Мөнхбат  түүнийг энэ удаагийн зочны буландаа урьж ярилцлаа.

-Орхон аймгийн иргэд таныг төлөөллөөрөө сонгон төрд илгээсэн. Анхдагчдын өлгий Булган нутгаар овоглосон таны алдар нэрийнхээ өмнө дуудуулдаг аав ээжийн тань талаар яриагаа эхлүүлье?

-Би 1978 онд Булган аймгийн Булган сумын төвд төрсөн. Аав ээжийнхээ долоон сайхан хүүхдийн нэг нь болж, 4 ах, 2 дүүтэй айлын дунд хүү болон мэндэлсэн. Хамгийн бага дүү охин, бусад нь эрэгтэй. Миний хувьд эмээ өвөөгийнхөө гар дээр өсч, Булган аймгийн  нэгдүгээр арван жилийн сургуульд суралцаж төгссөн. Бага насаа Булган аймагтаа үдэж, сургууль соёл дүүргэсэн ч төрсөн нутагтайгаа хил залгаа Орхон аймагт ажиллаж амьдрах хувь төөрөгтэй байж гэж боддог доо.

-“Булганыхан анхдагч”, бас “Булганыхан будлиантай” ч гэж ярьдаг?

-Манай нутаг буянтай хангай шүү. Энэ сайхан нутагт минь Эрдэнэтийн Овооны ордын үүцийг задалж, эдийн засгийн эргэлтэнд оруулсан нь том үйл явдал төдийгүй, Монгол түмний бахархах нэгэн зүйл мөн гэж боддог. Ахмадын ярианаас сонсож, уншиж, судалснаас үзэхэд энэ нутагт малчид зусдаг, өвөлдөө цас их унадаг, шуурч, хунгарладаг байсан гэдэг. Тэгтэл Эрдэнэт уул өгөөж хишгээ өгч, өнгөрсөн он жилүүдэд ачааны хүндийг нуруундаа үүрч ирснийг та, бид мэднэ. Ингэж бодохоор энэ сайхан хангай ганцхан Булганы нутаг биш юм. Харин ч дэлхийд танигдсан хоттой Монголын нүүр царай гэж онцолмоор байна. Эрдэнэт уул, Эрдэнэт үйлдвэрийн буян хишгийг хүртээгүй монгол хүн гэж үгүй байх.

Аливаа газар нутаг өөрийн бахархалтай байдаг шүү дээ. Тэр утгаараа Булганыхан хэзээнээс “Анхдагчдын өлгий” гэдэг нэртэй байсан. Анхны хөдөлмөрийн баатар Очир, уурхайчин баатар Даваажав, Үндэсний спортын ууган гавьяат мастер Б.Түвдэндорж, Ардын Хатанбаатар Магсаржав, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, хүн төрөлхтний Олимпийн их наадмын аварга Н.Түвшинбаяр гээд олон нэр бий. Би эх орноороо, төрсөн нутгаараа, амьд бурхан аав ээжээрээ, анд нөхдөөрөө бахархаж явдаг. Будлиантай гэж хошигнодог зарим нэг юм байгаа  /инээв/

-Унасан газар угаасан ус гэдэг төрсөн газраа  хамгийн сүүлд хэзээ очив?

Өнгөрсөн жил 2 бага хүүхэдтэйгээ явж байгаад, аав нь яг энд төрсөн гээд зааж өгсөн. Булганы төрөх газар одоо аймгийн Онцгой байдлын газар болсон. Эмнэлэг байсан шүү гээд очиж, эерэг цэнэг аваад буцдаг. Саяхан багын хоёр найзтайгаа хөдөө явж, оройжин ярьж суусан.

-Мэргэжлээ сонгох тэр эгзэгтэй мөчийг эргэн дурсвал ямар үйл явдал өрнөж байсан бол?

-Миний түүх их сонин. Сурлага сайтай хүүхэд байсан болоод ч тэрүү багаасаа хуульч болно гэж мөрөөддөг байсан. Зөвхөн хуульч болно гэсэн итгэл үнэмшилдээ бат зогсож, хоёр жил элсэлтийн шалгалтанд орсон. Гэтэл хуваарь авч чадаагүй. Ингээд 1997 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд Бараа судлалын чиглэлээр суралцаж байгаад сонирхолгүй зүйлээс аяндаа хөндийрсөн. 2001-2006 онд МУИС-ийн Орхон салбарт Эдийн засагч, нягтлан бодогчийн мэргэжлээр суралцаж төгссөн. Дараа нь Удирдлагын академи болон ХААИС-д Эдийн засгийн ухааны магистраар суралцсан. Хүмүүс шиг дурлаж сонгосон гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ би эзэмшсэн мэргэжилдээ дуртай. Магадгүй энэ хувь төөрөг байх. Багш нарынхаа бидэнд олгосон бүхнийг амьдралд хэрэгжүүлэх юмсан гэж бодож, хичээж явдаг.

-Та амьдарч байгаа хотынхоо хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ? Өчигдөр ямар байсан өнөөдөр хэрхэн өөрчлөгдөж байна гэдэг дээр...

-Сүүлд шилжин ирэгсэдтэй харьцуулахад, би Эрдэнэтийг их эртнээс мэднэ л дээ. Аав ээж минь Эрдэтэд амьдарч, би эмээ өвөө дээрээ Булганд байдаг байлаа. Хүүхдүүд зуны амралтаараа хөдөө явдаг байсан бол би Эрдэнэтэд ирдэг байсан. Бүх зүйл нүдэн дээр минь сүндэрлэн боссон. Эрдэнэт миний нүдээр алхам тутамдаа хөгжиж яваа залуу хот гэж харагддаг. Уурхай дагаж байгуулагдсан хэдий ч алсдаа уурхайгаас, Эрдэнэт үйлдвэрээс аль болох хамаарал багатай байгаасай л гэж боддог доо. Уурхайг хэрхэн урт хугацаанд ашиглах, баялагаа яаж эцсийн бүтээгдэхүүн болгох вэ гэсэн томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих, олон үйлдвэр бий болох гарц гаргалгааг үйлдвэр төдийгүй орон нутгийн удирдлагуудын оновчтой шийдэл гаргаж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Биднийг бага байхад Зөвлөлтийн мэргэжилтнүүд хэрэглээний, боловсролын, улс төрийн, соёл урлаг, спортын гэхчилэн соёлын холбогдолтой олон зүйл зааж сургасан. Нүдэн дээр минь сүндэрлэн боссон хотоо үр хүүхдийн минь амьдралыг тэтгэх эх ундарга нь байж, цэцэглэн хөгжинө гэдэгт бат  итгэдэг.

-Ирэх 5 дугаар сар бидний хувьд түүхэн өдрүүдтэй онцгой сар болно гэдэгт итгэлтэй байна. Харин бид юу хийх ёстой вэ, хотын соёлыг төлөвшүүлэх үү, өндөр барилга барих уу?

-Энэ сэдвийн хүрээнд олон зүйл ярьж болно. Гэхдээ нэн тэргүүнд, бид хотын иргэд болоход бэлэн үү гэдэг асуултыг хүн бүр, дор бүрнээ асуух хэрэгтэй ч юм шиг санагдаж байна. Бид соёлтой, боловсон, чөлөөтэй, бусдад үлгэр дуурайлал болохуйцаар жишиг амьдрах ёстой.  Өөрсдөөсөө эхлэх, нэг стандарттай байх нь чухал гэж бодож байна.

-Та ямар зарчимтай хүн бэ? Хамгийн сүүлд өөртэйгөө хэзээ тулж ярилцав?

-Өвөө эмээтэйгээ өссөн болоод ч тэр үү, амьдралын зарчим гэдэг ойлголт жоохон хуучинсаг тал руугаа. Эргээд уулзхад нүүртэй, хүн чанартай байхыг л шаарддаг. Үр хүүхдүүддээ ч тэгж зөвлөдөг. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг дээ. Энэ үгийг амьдралынхаа зарчим болгодог.  Би гэдэг хувь хүнтэй ярилцлах шүүмжлэх үе гарна.

-Өвөө эмээтэйгээ өссөн гэхээр их эрх хүүхэд байсан биз

Би тийм эрх байгаагүй их дэгтэй өссөн. Тухайн үеийн хүүхдүүд үнэхээр ажилсаг хөдөлмөрч байж Эргээд бодоход эмээ минь дээл оёдог уран хүн байсан гэтэл одоо надад эмээгийн минь хийж өгсөн тэр олон дээлнээс ганц нь ч байхгүй жаахан харамсдаг юм.

-Өдөрт хэр их дуудлага ирдэг вэ? Хамгийн их утсаар ярьдаг хүн тань хэн бэ?

Зочин: Би утсаар ярих их дургүй. Гэхдээ хамгийн их дуудлага хийдэг нь гэр бүлийн хүн.

-Гэр бүлийнхнээ танилцуулбал?

-Миний ханийг Соёлмаа гэдэг. Их сургуульд нэг ангийн хоёр байлаа. Эхнэр маань Булган аймгийн Тэшиг сумын уугуул. Одоогоор сумандаа газар тариалан эрхэлж, арын ажлаа давхар хариуцаж байна. Манайх дөрвөн хүүхэдтэй.

-Сэтгэлийн сайхныг юунаас мэдэрдэг вэ?

-Ойр тойрны таньдаг, мэддэг хүмүүс маань сэтгэл амгалан байгаа нь хамгийн сайхан. Миний хувьд Орхон аймагтаа олонтой ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Орхон аймгийн Иргэдийн хуралд төлөөлөгчөөр суух нь мөн л олны төлөө ажиллаж байгаа нэг хэлбэр гэж боддог. Харин чөлөөт цагаараа уурга дэгээ бариад голын захаар алхах нь хамгийн сайхан мэдрэмж. Би багаасаа л тэгж өссөн.Тэндээс сэтгэлийн цэнгэл эдлэж ядаргаагаа тайлдаг.

-Хамгийн сүүлд хэнээс “Баярлалаа” гэдэг үгийг сонссон бэ? 

-Сонгогчдынхоо дунд нэг үйл ажиллагаа зохион байгуулахад сугалааны азтан маань үнэхээр их баярлаж, талархсан сэтгэлээ илэрхийлсэн. Хэн нэгэнд хэцүү байгаа зүйл, хэн нэгний бүтээж чадахгүй байгаа амьдрал, хэн нэгний эрхэлж амжаагүй ажил бүтэхэд тэр хэрээр баярладаг. Хүн ер чадах зүйл байвал туслаад өгчих хэрэгтэй.Хэн нэгэн чадах зүйлийг хэн нэгэн чадахгүй тэр чаддаг хүн нь хийгээл өгчих хэрэгтэй. Зарчим нь ердөө л энэ шүү дээ 

-Хүүхэд насанд хүний хамгийн сайхан дурсамж үлдсэн байдаг Та хүүхэд насандаа очвол  ямар амттан идмээр байна?

-Аавыг нь бага байхад хатсан яблоко байдаг байлаа, модны бохь жажилдаг байлаа, хааяа бохийг союз бохь гэж ярьдаг байлаа, гашлах гэвэл нь хөргөгчинд хийж байгаад жажилдаг гэх зэргээр хүүхдүүддээ ярьж өгдөг. Бидний үед амттан гэж байгаагүй гэж ярихаар манай хүүхдүүд их дургүй. Тэр үед ховор байсан бүх юм л амттай байлаа шүү дээ. Хүүхэд байхад хамгийн гоё нь зайрмаг байсан. Бас Булганы хүнсний үйлдвэрийн жүржийн ундаа их гоё. Хөвсгөлөөс ирдэг хамаатны ах сармай дээлт гээд гоё чихэр авчирч өгдөг байж билээ.Хүүхэд нас үнэхээр жаргалтай нас гэнэт гоё дурсамжууд орж ирлээ.

-Танд нандигнан хадгалдаг зүйл бий юу?

-Надад 10-аад хайрцаг ном бий. Сүүлийн үед ажил төрөл гээд хуучнаа эргүүлэх нь бага болж, охинтойгоо номоо янзалж байтал миний нэгдүгээр ангийн тооны, 5 дугаар ангийн орос хэлний дэвтэр гарж ирсэн. Хадгалах зүйл ховор байсан ч Чойномын шүлэгнүүдийг их хадгалдаг байлаа. Надад Чойномын бүх ном бий. Гэхдээ дандаа хуучны, анхны хэвлэл.Үнэхээр нандин гэвэл энэ л байна даа / инээв/

Таныг юу хамгийн их чимдэг бэ?

Надад чимээд байх онц зүйл байхгүй гэхдээ хүн болгонд өөрийн гэсэн өгөгдөл ур ухаан заяасан байгаа миний хувьд намайг чимдэг зүйл хувь хүний мөн чанар хатуу зарчим хоёр болов уу ? Би ер нь их олонтой хүн тэд минь намайг чимж явдаг байхдаа

-Залуу гэр бүлүүддээ, залуучууддаа, ханьдаа зориулаад хайрын сайхан үг илгээнэ үү?

-Бүхий л цаг хугацаанд хамт байсан ханьдаа хайртай гэдгээ хэлье. Элэг бүтэн чин сэтгэлийн инээд наргиантай байгаа тийм газар аз жаргал байна. Үр хүүхдээ өнчрүүлж болохгүй, ханьдаа халамжтай, дандаа аз жаргалыг цацруулж амьдраарай гэж хүсэн ерөөе.

-Чин сэтгэлийн  яриа өрнүүлсэн танд баярлалаа.

 

Ярилцсан: Т.Атарбаяр 

 

 

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /4/

Эрдэнэт хотын ирээдүйг авч явах боловсон хүчин гэж бодож явдаг.Харин өөрийгөө хөгжүүлэх боломж муу газар ажилд орчихсон байна лээ.Монголын шилдэг залуучуудын нэг шүү.

Одонхүү

2023-01-04 13:30 | 43.231.113.120

энэ новш шоронд байх ёстой нөхөр. олон тэндер луйвардсан новш доо

Mongol hun

2023-01-04 13:30 | 43.231.113.120

энэ газрын батга Эрдэнэт хотыг хөгжүүлэлээ юу. Нам дагасан атигар гөлөг

Эрдэнэтийн иргэн

2023-01-04 13:30 | 43.231.113.120

gaigui ug helchihdeg zaluu bn bulganiinan ugasa mundag

sonin

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%