C°/C°
БОЭТ-ийн Гэмтлын тасагт ирж буй түлэгдсэн хүмүүсийн 90 хувийг 0- 15 насны хүүхдүүд тэр дундаа 0-5 насны хүүхэд хамгийн их хувийг эзэлж байна. Хөл хорио тогтоож цэцэрлэг, сургууль зогссон энэ үед хамгийн их түлэгдэлтэнд өртөж буй орчин нь гэр орон гэсэн судалгаа гарчээ. Хүүхдүүд гэртээ илүү их цаг өнгөрүүлж байгаа учир гэртээ аюулгүй орчин бүрдүүлж, түлэгдэлтээс хүүхдээ болон гэр бүлийн хүмүүсээ хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл хүргэхээр БОЭТ-ийн Гэмтлийн тасгийн эрхлэгч Н.Сандуйтай ярилцлаа.
Сүүлд хийгдсэн түлэгдэлтийн судалгаанаас хэлж өгөөч? Хичнээн хувийг нь хүүхдийн түлэгдэлт эзэлж байна вэ?
Өвлийн улиралд түлэгдэлт өндөр хувийг эзэлдэг ихэнх нь ахуйн хүрээний хэвтэн эмчлүүлэгчдийн 70-80 хувийг 0-15 насны хүүхэд эзэлдэг. 0-5 насны хүүхдийн түлэгдэлт, гэмтэл хамгийн их хувийг ойрын өдрүүдэд эзэлж байна. Учир нь хөл хорио тогтоосон энэ үед бага насны хүүхдүүд гэртээ харгалзах хүнгүй үлдэж байгаатай нэг талаас холбоотой нөгөө талаас эцэг эхчүүд маш хайрхамжгүй байна.0-5 насны хүүхдүүдийн гэмтлийн тэргүүлэх шалтгаанд хүүхдийн түлэгдэл багтаж 18.4% эзэлж байна. Хорио тогтоосноос хойш 20 гаран хүүхэд гэмтлийн тасагт ирж эмчлүүлж байна.
Бага насны хүүхдүүд түлэгдэлтэнд өртөж байгаа шалтгаан юу вэ?
Хамгийн гол шалтгаан бол эцэг эхийн хариуцлагагүй байдал. Судалгаа хийгээд үзэхэд хамгийн их түлэгдэж байгаа орчин нь гэр орондоо түлэгдсэн тохиолдол байна. 90 хувь нь гэртээ түлэгдсэн байдаг. Тэр дундаа гэртээ өөрсдийн идэж ууж байгаа хоол ундандаа л түлэгдэж байна. Тиймээс ахуйн гэмтэл маш их байгааг онцлон хэлье. 1-4 насны хүүхэд бол эцэг эхийн хараа хяналтанд байдаг, өөрөө бие дааж ахуй орчинтойгоо харьцах чадамж бий болоогүй, дөнгөж хөлд ороод хөдөлгөөн, бусад зүйлсийг сонирхох насан дээрээ байдаг учраас маш сайн анхаарал тавих хэрэгтэй.Бага насны хүүхдээ гэрт нь цоожлоод явж байгаа тохиолдол маш их байна.Залуу ээжүүд мөн адил хүүхдээ асрах туршлага бага байгаагаас бага насны хүүхдээ хооллох үедээ их түлэх асуудал түгээмэл гарч байна.
Түлэгдэлтийн төрлүүд гэхээр ямар төрлийн түлэгдэлт байна вэ? Хоол цайнаас гадна хүмүүс юунд түлэгдэж байна вэ?
Дулааны, химийн, цахилгааны гэх мэт түлэгдэлтийн төрлүүд байдаг. Энэ дундаас цахилгааны түлэгдэлт багагүй хувиар тохиолддог. Хөдөлмөр аюулгүй байдалтай холбоотойгоор, тог цахилгааны чиглэлээр ажилладаг хүмүүс өртөх магадлал өндөр байдаг.
Хамгийн их хувийг эзэлж байгаа нь дулааны түлэгдэлт байгаа юм. Дулааны түлэгдэлт дотроо халуун хоол унд, шингэн, цайндаа түлэгдэх пийшинд Шалтгааныг нь хараад үзэхэд амьдарч буй орчны тухайлбал ширээний бүтээлэг татсанаас ус буцалгагч, халуун индүү,будаа агшаагч,халуун сав зэрэг эдгээрийг хүүхэд хүрэхгүй газар байлгах нь хамгийн чухал
Өнгөц эсвэл гүн түлэгдсэн эсэхээ хүмүүс сайн мэдэхгүй зарим нь гэрийн нөхцөлд уламжлалт аргаар арга хэмжээ авах байдал ажиглагдаж байна л даа. Түлэгдэлтийн үеийн анхны тусламж юу байдаг вэ?
Өнгөц буюу гүн түлэгдсэн эсэхийг мэргэжлийн хүн л ялгана. Энгийн хүн “өө энэ өнгөцхөн юм байна” гэж ялгах хэцүү. Тиймээс анхны тусламжыг заавал эмнэлгийн байгууллагад хандаж үзүүлээрэй гэж зөвлөе. Анхан шатны тусламжыг дүүрэг, өрхийн эмнэлэгт үзүүлдэг. Эмнэлэгт хэвтэх үү, үгүй юу, гэрээр эмчлэх үү гэдгийг мэргэжлийн эмч л хэлнэ. Гэрээрээ эмчилж болох байсан ч эхлээд эмчийн зөвлөгөө авах шаардлагатай. Дур мэдэн буруу эмчилгээ хийснээс хэрэглэж болохгүй, халдвар хамгааллын дэглэм алдсан, амьтны гаралтай тос, цус түрхэх, бохир, аюултай зүйлс хэрэглэснээс болж шархыг эдгээх нь битгий хэл амь насанд ч аюултай, хордлого халдварыг бий болгодог учраас түлэгдэлтийг жижиг гэж бодохгүйгээр эмнэлэгт хандах шаардлагатай.
Хүүхэд, том хүний арьсны бүтэц өөр байдаг болов уу. Хүүхдүүд илүү өртөөд байгаа учраас хүндрэх хэлбэр нь ямар байдаг вэ?
Хүүхдийн арьс маш эмзэг байдаг шүү дээ. Маш жижиг хэмжээний түлэгдэлтэнд өртөхөд л тэр нь хүндээр тусаж амь насанд нь ч аюултай эрсдэл үүсгэдэг. Насанд хүрсэн хүний арьс илүү зузаан, онцлогтой гэсэн зүйл байхгүй. Адилхан л арьсны бүтэцтэй. Нэг ялгаа нь хүүхдийн түлэгдэлт жижиг хувь байсан ч хүндрэх эрсдэлтэй шүү гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй.Одоо эмчлүүлж байгаа хүүхдүүд ихэнх нь гэр хороололд амьдардаг. Тэр дундаа гэртээ асран хамгаалагчгүй үлдсэн үедээ 90 гаран хувь нь халуун хоол цайнд түлэгдсэн хүүхдүүд эзлэж байна.
Ярилцсан: Т.Атарбаяр






arai yumaa neeree huuhed tuleed
zochn
2023-01-04 13:30 | 43.231.113.120
Эцэг эхэд нь цалинтай чөлөө, богинсгосон цагаар ажлуулж бхад энэ 100 эцэг эхийн буруу. Хараа хчналттай баймаар юм
Эрдэнэт
2023-01-04 13:30 | 43.231.113.120