1,072 хувьцааг иргэнээс иргэний гарт дамжуулан худалдаалах боломжгүй

Дэлхийн хэмжээнд COVID-19 халдвар тархаж буйтай холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй энэ үед 1,072 хувьцаатай холбоотой данс нээх болон бусад мэдээллийг онлайнаар зохион байгуулж, бүх үйлчилгээг үзүүлж байгаа билээ.   

Гэвч хувьцааны ногдол ашиг олгохтой холбоотойгоор иргэдийг төөрөгдүүлсэн, худал мэдээллүүд цахим орчинд олноор гарах боллоо. Энэ үйлдэл 2015 онд ч гарч байсан. Тухайлбал, 1,072 хувьцааг таван сая төгрөгөөр авна, хувьцааг зарна гэх мэтээр хувьцааг зарж, борлуулах төрлийн мэдээлэл гарч байгааг тус компанийн мэргэжилтнүүд онцлов. 

Иргэд 1,072 хувьцаатай холбоотой мэдээллийг дараах таван сувгаас авах боломжтой.

  1. ETT.mn вэб сайтаас
  2. 1800 1072 лавлах утсаар
  3. "1,072 хувьцаа мэдээллийн төв" фэйсбүүк хуудас
  4. Эрдэнэс тавантолгой 1072 хувьцаа мэдээллийн төв
  5. 158989 дугаарт РД-аа илгээж, мессежээр хариу авах 

“1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогт "Facebook буюу сошиал орчинд 1,072 хувьцаатай холбоотой 50 гаруй хуурамч фэйж хуудас, 30 орчим групп иргэдийг төөрөгдүүлсэн худал мэдээллүүдийг цацаж байна. 

Монгол Улсын компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу олон нийтэд худал мэдээлэл түгээвэл иргэнийг 2,000 нэгж, хуулийн этгээдийг 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно.

Хувьцааг иргэнээс иргэний гарт дамжуулан худалдаалах боломжгүй бөгөөд шилжүүлэх, худалдах үйл ажиллагааг зөвхөн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хянан баталгаажуулдаг. Гэхдээ зөвхөн нээлттэй хувьцаат компанийн хувьцаа болон нийт иргэдийн хувьцааны өөрчлөлтийн бүртгэл цахим хэлбэрээр ҮЦТХТ-д хадгалагддаг. Ийм байхад хаалттай компанийн хувьцааг иргэнээс иргэний гарт дамжуулдаг зүйл гэж байхгүй.

Энэ мэдээллүүдийн цаана бүлэг этгээдүүд, өсвөр насныхан фэйж хуудасныхаа хандалтыг ихэсгэж зараад ашиг олох гэсэн үйл ажиллагаа явагдаж байна. Өмнө нь ч энэ төрлийн арга залийг хүмүүс хэрэглэж ирсэн тул албан ёсны мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авахыг хүсэж байна.

Манай улсын 35,000 иргэн “Жи-тайм” сүлжээнээс 100 гаруй тэрбумыг, “Stamford” сүлжээнээс 7,000 иргэн, 56 тэрбум төгрөгийг алдсан тохиолдол бий. 

1,072 хувьцаа дотоодын хөрөнгийн зах зээлд нээлттэй болсон үед өвлүүлэх, зарах, нэмэгдүүлэх, бэлэглэх зэрэг бүх эрх нь үүснэ. Нээлттэй болоогүй хувьцааг зарж борлуулах нь хувьцааны үнэ ханшид эерэг, сөрөг олон нөлөөг үзүүлдэг дэлхийн жишээ байдаг.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1,072 хувьцаа нь монголчуудад 200 жилийн үр ашгаа өгөх хувьцаа учраас иргэд санхүүгийн баталгаа хэлбэрээр ашиглахыг хүсье гэлээ.  

Мөн хувьцааны данс онлайнаар нээх үйлчилгээ 5,000 төгрөг болсон. Хувьцааны данстай иргэд дахин данс нээх шаардлагагүй ба одоо ашиглаж буй арилжааны банкны дансаа хувьцааны данстайгаа холбоход болно" гэв. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.