Орхон аймаг: Нөөцийн мах энэ сарын 15 наас худалдаанд гарна

Энэ жил Орхон аймаг 300-400 тнн нөөцийн мах бэлтгэх шаардлагатай гэж үзсэн байна.Энэ хүрээнд махны үйлдвэрүүдтэй хамтран ажиллах саналыг тавьж ажиллаж байгаа бөгөөд Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 5 махны үйлдвэртэй нөөцийн мах бэлтгэх юм. Нөөцийн мах нь жил бүр хаврын цагт махны үнийг тогтворжуулах чиглэлийн хүрээнд төсвөөс санхүүжилт гарган хийж ирсэн уламжлалт ажил юм.Энэ оны хувьд 5 махны үйлдвэрт 150 сая төгрөгны санхүүжилт олгогдож энэ сарын 15 ны өдрөөс эхлэн  худалдаанд гарахаар бэлтгэл ажил явагдаж байна.

Одоогоор худалдаанд гарах  нөөцийн махны үнэ эцэслэн тогтоогдоогүй байгаа бөгөөд зах худалдааны төвүүдэд махны үнэ өссөн дүнтэй харагдаж байна. "Эрдмит" компани 600 тонн "Эрдэнэт мах маркет"  компани 80 тонн мах өөрсдийн хөрөнгөөр нөөцөлсөн бөгөөд Аймгийн Засаг Даргын Тамгын газартай гэрээ хийж  хичнээн тонн мах худалдан борлуулах эсэхийг шийдвэрлэнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Нөөцийн махны үнэ улсын хэмжээнд 6000-7700төгрөгний зарагдах юм байна лээ. Гэтэл манай Эрдэнэтд 7000-8700 төгрөгийн үнэтэй гаргаж байгааг Эрдэнэтийн иргэд эсрэгүүцэж байна захуудаар зараж бгаа мах үнэтэй байхад яагаад нөөцийн махны үнийг ийм үнээр зарах гэж байгаа юм вэ энэ нь дээр анхаарлаа хандуулж бууруулж өгөхийг шаардаж байна жилийн жилд л эрэнэтд нөөцийн мах үнэтэй байдаг одоо энэ хүнд хэцүү үед ядаж доод талын 6000 төгрөг дээд талын 7500-7600 төгрөгөөр заруулмаар байна

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.