Ц.Баяржаргал:Улсын хэмжээнд стандартын шаардлага хангасан "ЭКО" нойлтой аймаг, хот байхгүй Эрдэнэт анхдагч болж байна

Ц.БАЯРЖАРГАЛ: Эко ариун цэврийн байгууламж барих ажлыг 280 айлд хийх ёстой өнөөдрийн байдлаар 89 айлд 100 хувь хийж дуусгасан. Улсын хэмжээнд стандартын шаардлага хангасан эко ариун цэврийн байгууламжтай аймаг, хот одоогоор алга. Эрдэнэтчүүд энэ байгууламжийн анхдагчид болох зорилт тавьснаар 608 сая төгрөгийн хөрөнгө шийдвэрлэн, өнгөрсөн онд энэ ажлыг эхлүүлсэн. Хөрс болон орчны бохирдлоос ангид байж, ундны усаа хамгаалан, гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд томоохон ач холбогдолтой тус ажлын явцын талаар Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргалаас дараах асуултанд хариулт авлаа.

-Орхон аймгийн хэмжээнд ундны ус бохирдох аюул ойр ирсэн хэд хэдэн газар хөрс бохирдсон "ЭКО" ариун цэврийн байгууламж барих ажил эхлэх болсон шалтгаан энэ байх гэж бодож байна.

-2018 онд Баян-Өндөр сумын 33 байршилд хөрсний бохирдлын судалгаа хийгдсэн. Мэргэжлийн лабораторид хийсэн шинжилгээгээр “Хөрсний бохирдол маш өндөр” гэсэн дүгнэлт гарсан. Тодруулбал, сургууль, цэцэрлэгийн орчим, авто засварын газар, хүсний зах зэрэг хүн ам олноор төвлөрдөг газруудад бохирдол их байгаа нь тогтоогдсон. Нийт 290 объектод эко ариун цэврийн байгууламж барихаас нийтийн эзэмшлийн 8 газрыг хамруулсан.Баянөндөр сум багуудаас айл өрхийн судалгааг гаргаж өгсөн.Баг тус бүрээс айл өрхүүд хамрагдаж байгаа.Жаргалант сумын айл өрх ч хамрагдсан.

-Өнөөдрийн байдлаар хэдэн айлд ариун цэврийн байгууламжийн ажил хэрэгжээд байна вэ? “Мөнх тэнгэрийн ташуур” ХХК тендергүйгээр энэ ажлыг хийгээд байна гэсэн хардлага байна?

-Эко ариун цэврийн байгууламжийн инженерийн байгууламж нь тодорхой стандарттай, газрын хөрсөнд ус нэвчдэггүй технологитой учраас мэргэжлийн бус байгууллага хийх ямар ч боломжгүй. Ажлын хэсгийнхэн тендер шалгаруулалтаар хийвэл өртөг өндөр гарна гэж тооцоолсон тул хямд үнэтэй байх боломжийг судалж, иргэдэд урамшуулал олгох журмаар шийдсэн. Ингээд орон нутгийн бетон хийц үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хүсэлт тавьсан. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 5-6 компани орон нутагт байгаа хэдий ч эко ариун цэврийн байгууламж барих туршлагагүйн улмаас “Мөнх тэнгэрийн ташуур” ХХК гүйцэтгэгчээр шалгарсан. Улмаар тус компани нэг сая 997 мянган төгрөгөөр барих санал тавьсан.

-Төслийн санхүүжилтийг хэрхэн босгосон бэ? 2019 онд гэхэд нийт өртөг 608 сая төгрөг 2020 онд 400 сая төгрөг тусгагдсан байсан орон нутгийн хөрөнгө оруулалт уу?

-Орон нутгийн төсөвт 2019 онд зөвхөн  277 сая төгрөг суулгасан. НҮБ-тай хамтран хэрэгжүүлье гэж санал тавьж, 95 сая төгрөг шийдвэрлүүлсэн. Мөн хөрсний бохирдол бууруулах энэ төслөө БОАЖЯ-нд танилцуулж, 250 сая төгрөгөөр дэмжсэн. Нийт 608 сая төгрөгийн төсөв босгосон гэж ойлгож болно. Баг, иргэн бүрт таниулъя гэдэг утгаар нь жигд хуваарилалт хийж, 1 997 000 төгрөгөөр бүрэн эко ариун цэврийн байгууламжтай болох боломжоор хангасан. Иргэн тухайн гүйцэтгэгч компанитай гэрээ хийсэн. Намар хүйтэрсэн учраас ажил зогсож, өнгөрсөн 7 хоногоос ажил эхлээд байгаа.

-Өнгөрсөн онд хэдэн айлд "ЭКО" нойл бүрэн хийгдэж дууссан бэ?

-Эко ариун цэврийн байгууламж барих ажлыг 86 айлд 100 хувь хийж дуусгасан учраас ажлын хэсэг хүлээж авсан. Жаргалант сумаас бусад багт байрлалтай айлуудад газар шорооны ажил бүрэн хийгдсэн.

-Энэ онд буюу 2020 онд  орон нутгийн төсвөөс нэмж хэдэн төгрөг шийдэгдэж хичнээн айл хамрагдах бэ?

-Энэ онд 400 гаруй сая төгрөгийг орон нутгийн төсөвт баталсан. Аж ахуйн нэгжүүдээс одоогоор гүйцэтгэх санал ирээгүй, ажлын хэсгийнхэн хараахан хуралдаагүй байгаа тул хэдэн төгрөгөөр барьж гүйцэтгэх нь тодорхой гараагүй байна. Ажлын хэсэгт аймгийн мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл орсон. Энэ онд ариун цэврийн байгууламж барих ажил үргэлжилнэ.Шалгаруулалт мөн адил өнгөрсөн жилийн жишгээр явагдаж мэргэжлийн компаниар хийлгэх хүсэлтэй байна.

 

Ярилцсан: Т.Атарбаяр

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

арай ийм эко нойл байхгүй бхаа .энэ зурган дээр бол ч.хэцүү л бна .төмрөөр барих тохиромжгүй гэж бодож байна. харин хорооллын айлуудаар явж үзэх хэрэгтэй .зарим айлууд маш гоё шийдсэн бгаа.

одонтунгалаг

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%