Орос, Казахстан, Турк болон Монгол Улс хоорондын хоёр талын нислэг маргаашнаас зогсоно

Улсын онцгой комиссын өнөөдрийн хурлын дараа мэдээлэл хийх үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нислэгүүдийг зогсоох шийдвэрийг танилцуулсан билээ. 

 

Сайдын мэдээлснээр Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хоёр талын нислэгийг зогсоох уг шийдвэр 2020 оны гуравдугаар сарын 13-ны 06.30 цагаас эхэлж нислэг зогсоно гэсэн. Тэгвэл энэхүү мэдээллийг залруулж, гуравдугаар сарын 11-н буюу маргаашийн 12.00 цагаас 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоохоор шийдвэрлэсэн болохыг Засгийн газрын ХМОНХХ-ээс мэдээллээ. 

Мөн төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоолоо.

Монгол, Оросын автозамын хилийн боомтуудаар ОХУ руу зорчих Монгол Улсын иргэд, ОХУ-аас Монгол Улсад ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлгөөнийг маргааш буюу гуравдугаар сарын 11-ний 20.00 цагаас 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл зогсоохоор шийдвэрлэв.

Эх сурвалж: Ikon.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.