Орхон аймаг:Төрийн үйлчилгээний цахим машин ирэх даваа гараг хүртэл ажиллахгүй

Аймгийн Онцгой комисс  хуралдаж  Засаг даргын А/159 тоот захирамж гарч энэ сарын 11-16 хүртэл нийтийн тээврийн хөдөлгөөнийг өглөө 07.00-09.00, орой 17.00-19.00 цаг хүртэл байхаар тогтоож, ариутгал, халдваргүйтлийг тогтмолжуулж, амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг  холбогдох байгууллагуудад анхаарууллаа. Мөн төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ / машины үйл ажиллагааг ирэх даваа гариг хүртэл түр зогсоолоо. Учир нь иргэд  ТҮЦ машинаас лавлагаа, мэдээлэл авахдаа   хурууны хээгээ уншуулдаг тул “COVID 19” вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргажээ. Иймд иргэдийн  лавлагаа мэдээллийг  түргэн, шуурхай гаргаж өгөхийг төрийн байгууллагын удирдлагуудад үүрэг болгов. 

Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдлын үед байгууллагын ажиллагсдаа нэг дор олноор ажиллуулахгүй байх зарчмыг баримталж ажиллахыг чиглэл болголоо. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.