Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилчид нэг өдрийн цалингаа Онцгой комисст хандивлалаа

  Коронавирус буюу “Ковид-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа энэ үед Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны албан хаагчид нэг өдрийн цалингаа аймгийн Онцгой комисст хандивлалаа. 

  Хандивыг Орхон аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга Д.Эрдэнэцэцэг аймгийн Онцгой комиссийн дарга Д.Батлутад гардуулан өглөө. Дэлхийн нийтээр эрчимтэй тархаж буй Коронавирус буюу “Ковид-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалан ажиллаж буй аймгийн Онцгой комиссын хамт олонд ард иргэд, албан хаагчдынхаа өмнөөс талархал илэрхийллээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.