Ц.Мөнхцэцэг:Тусгаарлалтанд болон ажиглалтанд байгаа иргэдэд гаднаас ямар нэгэн зүйл оруулах боломжгүй

 Аймгийн Онцгой комиссоос хэвлэл мэдээллийн байгууллагуудад өдөрт 2 удаа тогтмол мэдээлэл өгч байна.

10:00 цагт хийсэн хурлаас...

Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг:

Орхон аймагт вирусийн сэжигтэй тохиолдол болон батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байхгүй. Харин ойрын хавьтлуудын дам хавьтлууд болох 12 хүн байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдал хэвийн, ямар нэгэн шинж тэмдэг ажиглагдаагүй. ХӨСҮТ-д шинжилгээний сорьцыг хүргүүлсэн. Өнөө орой /2020.03.12/ урьдчилсан байдлаар хариу ирнэ 

Тусгаарлалтанд байгаа иргэдэд гаднаас ямар нэгэн зүйл оруулахгүй. Жиш:хоол хүнс ахуйн хэрэглэл гэх мэт. Тусгай дэглэмийн дагуу ДЭМБ-аас өгсөн зааврын дагуу 3 ээлжээр эмч сувилагч нарын баг 24 цаг хянан ажиллаж байна. Иймд тусгаарлалтанд болон ажиглалтанд авсан иргэдийн ар гэрээс хоол унд оруулах зэрэг үйлдэл хийхгүй байхыг анхаарууллаа.Эрүүл мэндийн байгууллагууд онцгой дэглэмд ажиллаж байгаа учир эмнэлэгийн хоол цайгаар үйлчилж тогтмол биеийн байдлыг хянаж байгаа гэв.

ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал:

Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хүнсний гол нэрийн барааны үнэ, хангалтыг судалж байна. Ажлын хэсэг 3 хэсэгт шалгалт зохион байгуулсан. Гол нэрийн бүтээгдэхүүн 250-2000 төгрөгөөр тус тус нэмэгджээ. Худалдаа эрхлэгчид борлуулж буй бүтээгдэхүүнийхээ үнийг тавихгүй байх зөрчлүүд бүртгэгдлээ. Ингэснээр жижиглэнгийн үнийг нэмж зарсан байна гэж үзсэн. Иймд аймгийн МХГ-аас холбогдох иргэн, байгууллагуудад арга хэмжээ авахаар боллоо. Мөн НӨАТ-ын баримт хэвлэж өгөхгүй байгаа, 8 нэрийн хүнсний дэлгүүрүүд үнэ нэмсэн тухай иргэдээс ирсэн гомдлыг Татварын хэлтэст шилжүүлж шийдвэрлэхээр боллоо. Шалгалт цаашид үргэлжилнэ гэлээ. 

Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт олон иргэн утсаар болон нийгмийн сүлжээгээр  гомдол гаргаж байгаа боловч  нотлох баримт хангалтгүй байгааг мэдээлэл хийх үеэр онцолж байлаа. Иймд иргэд гомдол гаргахдаа үнэ нэмэгдсэн бүтээгдэхүүний нэр төрөл, савлагааны хэмжээ, дэлгүүр, лангууны байршил зэргийг тодорхой мэдээлэх хэрэгтэй юм. Орхон аймагт хүнс болон эм эмнэлгийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрүүлж байгаа бөгөөд 3-р сарын 15-аас нөөцийн мах худалдаанд гарна. Иймд хотын хэмжээнд хүнсний хомсдол үүсэх асуудал гарахгүйг мэргэжлийн байгууллагууд мэдээлж буй. 

Түүнчлэн хөл хорионы улмаас  Эрдэнэт хотод саатсан иргэдээс хүндэтгэх шалтгаантай хүмүүсийг өнөөдрөөс гаргаж эхэллээ.   

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.