C°/C°
Орон даяар хөл хорио тогтоож, олон нийтийн үйл ажиллагааг зогсоосон нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж зарим салбарт хүнд цохилт болоод байна.
Ялангуяа хувиараа бизнес эрхлэгч, үйлчилгээний байгууллагууд алдагдалд орж, хүндхэн байгаагаа хэлж буй. Хөл хорио тогтоогоод буй энэ үед худалдаа, үйлчилгээний бодит нөхцөл байдал ямар байгааг сурвалжлахаар зах худалдааны төвүүдээр орлоо. Энгийн үед зөрөх зайгүй шахам хөвөрч байдаг олны урсгал Төгөл, Баян худалдааны төвүүдэд алга. Эль хульхан гэмээр орчин угтаж байна. Худалдаачид хэд хэдээрээ цуглан хөзөр тоглосон шиг цагийг өнгөрөөж харагдана. Энэ байдлаас харахад лангуу түрээслэн, бараа зарж хоолоо залгуулдаг худалдаачдын байдал хүндхэн байгаа нь илт. Орлого гэх гавьтай зүйл байхгүй хэдий ч өдөр бүр лангуу сахиж, түрээс төлнө гэдэг мэдээж хүнд.Ихэвчлэн зээл төлдөг худалдаачдад энэ байдал хүндхэн давааны нэг болж байна.
Өнгөрсөн сарын 28-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар коронавирусээс урьдчилан сэргийлж буй өндөржүүлсэн бэлэн байдлын үед эдийн засгаа дэмжсэн зарим нэг арга хэмжээг авахаар болсон. Уг шийдвэрийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газруудад түрээсийн төлбөрөө бууруулбал татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон билээ. Уг шийдвэр гарсны дараа цөөн тооны томоохон зах, худалдааны төвийн удирдлагууд түрээсийнхээ төлбөрийг бууруулжээ. Ингээд биднийг сурвалжлага хийх явцад Баян худалдааны төвийн түрээслэгч нар удирдлагадаа хандан хөнгөлөлт хүссэн өргөх бичиг барьж нөхцөл байдлаа тайлбарласан ч Баян худалдааны төвийн удирдлагууд Орхон аймагт түрээсийн төлбөрийн хамгийн уян хатан хямд өртөгтэй гэдэг утгаараа энэ удаа түрээс хөнгөлөх боломж байхгүй гэж хариулсан байна.
Баян худалдааны төвд 150 гаран худалдаа эрхлэгчид үйл ажиллагаа явуулдаг түрээсийн төлбөр 1мкв 6000-30000 мянган төгрөг нэг түрээслэгч дор хаяж 200 мянгаас эхлэн 2 сая хүртэлх мөнгөн дүнгийн түрээс төлдөг. Бараа борлуулалт огцом буурсан үед эдгээр түрээслэгч нар түрээсээ 100 хувь чөлөөлөх хүсэлт тавьсан тухай тус худалдааны төвийн менежер бидэнд тайлбарласан гэтэл бодит байдал дээр бид түрээсээ 100 хувь чөлөөлөх боломжгүй гэж хариулсан юм.
Ингээд зарим түрээслэгч нарын сэтгэгдэлээс хүргэе.
Түрээслэгч иргэн "А" Түрээслэгч нарын хувьд хүндхэн цаг ирээд байна Манай лангуу лав сүүлийн 3 өдөр огт худалдан авалтгүй сууж байна. Хэдийгээр бусад төвүүдээс хямд өртөгтэй хэдий ч бид нар түрээсээ төлөөд явж байгаа.Ийм үед ядаж 20-30% хөнгөлөөд өгчих сэтгэл байх хэрэгтэй.Эцсийн эцэст бид энэ төвийн амжиргааг залгуулдаг хүмүүс шүү дээ ийм цаг үед хүнлэг байгаасай гэж бодож байна.
Түрээслэгч иргэн "Д" Биднийг хэл ам хийлээ гээд зэмлэх байх тиймээс нэр ус нууцлаад өгөөрэй.Өндөр түрээс хямд түрээс гэж байхгүй түрээсээ төлөөл явж байна.Бараа авах хүмүүс цөөрсөн худалдагч ажиллуулна зээлээ төлнө гээд асуудал байгаа ч тэсээд л сууж байна.Түрээсээ арай ч ингээд 100% авахгүй байх гэж найдаж байна.Хөнгөлөлт үзүүлэх эсэх нь тодорхойгүй ч итгээд хүлээхээс өөр яахав дээ.
Түрээслэгч иргэн "Х" Хамгийн бага түрээстэй болохоор манайх хөнгөлөхгүй байх шиг байна. Өвчин гарсантай холбоотой хүмүүсийн худалдан авалт ч бага байна.
Түрээслэгчдийн нөхцөл байдал ийм байна. Хөл хориотой холбоотойгоор үйлчлүүлэгч буурч, тэр хэмжээгээр алдагдал хүлээж байгаа гэдгээ түрээслэгчид нуусангүй. Гэхдээ хүн бүрийн эрүүл мэндийн төлөө гаргасан төрийн шийдвэрийг тэд хүндэтгэж буйгаа илэрхийлж байлаа
Бид худалдаа үйлчилгээний төлөөлөл болгож Баян худалдааны төвөөр ороход л худалдаа үйлчилгээний салбар хямралд орлоо гэх олны үг ортой болох нь илтэд харагдах. Хэдий нөхцөл байдал хүнд, орлого тасалдаж, түрээсээ төлж дийлэхгүйд хүрсэн ч түрээслэгчид төрийн шийдвэрийг хүндэтгэж, тэсэж гарахын тулд хичээнэ гэдгээ илэрхийлж байлаа.






Vnen hetsvv bnaa tvrees baitugai yu ch orlogo alga ydaj bidnii tvreesen deer 10% nemsen bgaa holbogdoh hvmvvstee ni uulzaj ogooch
Zochin
2023-01-04 13:30 | 43.231.113.120
Tvreesee bagasgaj mon amralttai bx xeregtei shde bi ajillaj bsan .
B.Altanzul
2023-01-04 13:30 | 43.231.113.120