Орхон аймаг: Сум хөгжүүлэх сангийн зээлийг 8 чиглэлд олгохоор материал хүлээн авч эхэллээ

Сангийн хөрөнгө нь сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх болон шинээр ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход зориулагдана.

Сумын ИТХ-ын хуралдаанаар тэргүүлэх чиглэлээ батлуулж түүний дагуу зээлийг олгодог.

ҮҮНД:

  1. Хүнсний чиглэлээр: гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн, жимс, жимсгэний үйлдвэрлэл
  2. Хөдөө аж ахуйн чиглэлээр: Эрчимжсэн МАА, тэжээлийн үйлдвэр, жимс, жимсгэний тариалалт, өвөл, зуны хүлэмж
  3. Хөнгөн үйлдвэрлэл: Оёдол, сүлжсэл, ноос, ноолуур
  4. Боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр: Малын гаралтай түүхий эд, арьс, шир, хүнсний зориулалттай сав баглаа, боодол, дахин боловсруулах үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
  5. Барилгын материалын чиглэлээр: Шахмал түлш, дулаалгын материал, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, бохирын системийн тоног төхөөрөмж, ган хийц, төмөр бетон үйлдвэрлэл гэх мэт
  6. Гэр хорооллын алслагдсан багуудад ахуй үйлчилгээний чиглэлээр: Халуун ус, үсчин, хими цэвэрлэгээ, нийтийн биеийн тамир, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, цаг, гар утас засвар, дугуй засвар
  7. Үйлчилгээний чиглэлээр: Авто засвар, гутал засвар, хэвлэлийн үйлчилгээ
  8. Ардын өв уламжлал, зан заншилыг дэлгэрүүлэх зорилго бүхий гар урлалын үйлдвэрлэлийг дэмжих

Зээлийн нөхцөл:

  • Хүү: Жилийн 3 %
  • Хугацаа: 36 сар
  • Хэмжээ: Иргэнд 10,0 сая төгрөг хүртэл, ЖДҮ, нөхөрлөл, хоршоонд 15,0 сая төгрөг хүртэл

Бүрдүүлэх бичиг баримт:

  1. Зээлдэгч:
    • Иргэний үнэмлэхний хуулбар хувь
    • Барьцаа хөрөнгийн бичиг баримт / Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /эх хувиар/

1.3 Өөрийн болон хамтран эзэмшигчийн Нийгмийн даатгалын дэвтэр /наториатаар батлуулах/

1.4 Татварын хэлтсээс жижиг дунд үйлдвэрлэгч гэсэн  гэрчилгээ, татварын цэнхэр дэвтэр

1.5 Ам бүлийн тодорхойлолт

1.6 Үйл ажиллагаа явуулж буй багийн Засаг даргын тодорхойлолт

1.7 Төсөл

2.Батлан даагчийн бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэхний хуулбар хувь
  • Ажлын газрын тодорхойлолт
  • Цалингийн тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

ТАВИГДАХ  ШАЛГУУР  ҮЗҮҮЛЭЛТ

  1. Тус суманд бүртгэлтэй, байнга оршин сууж, тогтмол үйл ажиллагаагаа эрхэлдэг байх
  2. Үйл ажиллагааны чиглэл нь сумын ИТХ-аар баталсан Тэргүүлэх чиглэлтэй нийцсэн байх
  3. Үйл ажиллагаагаа өргөтгөх, нэмэгдүүлэх зорилготой иргэн, аж ахуйн нэгжүүд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгэгдсэн байх.
  4. Арилжааны банк болон бусад санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, бизнесийн зээлгүй байх
  5. Жижиг, дунд үйлдвэр эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх /түүнийг нь нотлох баримт бичгээр баталгаажуулах
  6. Шаардлагатай үед зээлийг төлөх шалгуур хангасан батлан даагчтай байх
  7. Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, зээлийн хэмжээнд тохирсон барьцаатай байх. Барьцаа хөрөнгийн баримт бичгийн эх хувийг сум хөгжүүлэх санд байршуулах
  8. Татварын хэлтэст өрхийн болон ЖДҮ эрхлэгчээр бүртгэгдсэн байх
Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.