Б.ГАНЗОРИГ: “Барилгажилтын” төсөл нэрээр аймгаас үнэгүй газар авсан асуудлыг бид газрын төлбөр төлдөг журамд шилжүүлсэн

  Зарим орон сууцны хорооллын газрын маргаантай холбоотой асуудлыг  хэрхэн шийдвэрлэсэн мөн “Их хаадын цуваатай” хийсэн гэрээний шинэчлэл хууль бус олгосон котежны газар зэрэг хэд хэдэн газар тойрсон асуудлыг тодруулахаар аймгийн  Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Ганзоригтой ярилцлаа. 

 

-Их хаадын цуваад үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодруулмаар байна? Учир нь цэцэрлэг, сургууль барих газрыг буцаан авах болсон шалтгаан

-Хэрвээ тэд газар нь байсан бол ямар ч тендер, сонгон шалгаруулалтгүйгээр сургууль, цэцэрлэгээ барих байсан. Өмнө нь гэрээ байгуулсан нэрийдлээр улс төсвийн хөрөнгөөр ямар ч тендергүй зам тавьж, инженерийн шугам сүлжээгээ хийсэн. Уг нь Монгол Улс хуультай. “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуульд зааснаар төрөөс мөнгө нь гарч л байгаа бол тендер сонгон шалгаруулалтад оролцох ёстой. Гэрээгээ өөрчлөхгүй л бол тэд ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр сургууль, цэцэрлэг барина Эргээд буух эзэнгүй үлдэх байсан Хуулийн дагуу байлгахын тулд тендерт оролцож болно гэдгийг хэлсэн. Гэрээ байгуулсан нэрийдлээр ажил гүйцэтгүүлэхгүй гээд буцаагаад авсан.Энэ удаагийн гэрээгээр бид газраа эргүүлэн авч чадсан.

-Хэд дэх удаагаа шинэчлэгдсэн гэрээ вэ?

-2018 онд шинэчилж, өөрчлөлт оруулсан гэж ойлгож болно. Өмнө нь бас 2,3 удаагийн гэрээ шинэчлэсэн асуудал байсан тухайн гэрээг бол бид мэдэхгүй

.-Аймаг хичнээн га газраа буцаан авч  Хэзээ төр цэцэрлэг сургууль барих бэ?

-Сургууль, цэцэрлэг болон багийн байр барих нийт 7 га газар байснаас   3 орчим га-г буцаан авсан. Ингэснээр энэ газартаа төр өөрөө цэцэрлэг сургууль барих ажлыг эхлүүлнэ. Энэ онд хөрөнгө батлагдаагүй ирэх жилээс яригдах байх.

-“Евро эко” хорооллын эзэмшлийн газар хэдий хэмжээний талбайд байна вэ? Цаашид хэдэн барилга барих боломжтой вэ?

-Тус хорооллын хувьд 4 га-д байгаа. Хашаа барьсан хэсэгт 6-7 барилга баригдана. Анх Засаг даргын захирамжаар газар олгосон. Гэтэл тэрхүү олгосон газраасаа илүү хэмжээтэй газар эзэмшээд байсан хэрэг л дээ. Одоо бол анхны захирамжийн дагуу гэрээний үүргээ биелүүлж, зөвшөөрөгдсөн талбайд барилгаа барь, илүү газрыг нь төр буцаан авлаа, сургууль цэцэрлэгийг тендерийн хуулийн дагуу зарлана гэсэн чиглэл өгөөд байна.Гэрээний заалтанд хэд хэдэн нэмэлт заалт тусгаж нарийн хуулийн дагуу хийсэн гэж ойлгож болно.

-Хууль бус газар олголттой холбоотой Сархиа цанын баазын цаахна олгосон газрын маргаан иргэдийн дунд яригддаг. Энд яагаад иргэдэд котежны газар олгосон юм бэ?

-Цанын баазын цаад энгэрт Москва хороолол барина гэж байсан. Гэтэл хувийн котежний хэлбэрээр олгогдсон зүйл бий.Энэ бол өнгөрсөн 2012-2016 онуудад явагдсан газар олголтууд байдаг. Гол нь инженерийн дэд бүтэц нь шийдэгдээгүй шалтгаанаар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа нь сунгагдаад яваа. Хоёрт, долдугаар хорооллын зүүн захаар олгогдсон газрууд бий. Энэ нь худалдаа үйлчилгээний төвийн барилга болох ёстой ч дуудлага худалдаа гээд явчихсан. Тэрхүү дуудлага худалдаа нь тухайн үед дагаж мөрдөж байсан жишиг үнэдээ хүрээгүй, маш бага үнээр дуудлага худалдааг зарлан явуулж, өрийг нь төлөөд, гэрчилгээг нь олгочихсон. Зарим нэг газар нь зориулалтын дагуу ашиглагдаагүй гэдгээр хураагдсан. Долдугаар хорооллын тухайд шүүхийн шийдвэр эцэслэн гарч, маргаангүй болсон. 21 га газар авна гэж маргаад эцэст нь 7 га барилгажсан талбайгаа гүйцэтгэгч Хуанлун Хуантунд өгсөн. Үлдсэн 14 га-г буцаан авсан.

“Зэс эрдэнийн хувь” компани орон сууц барих нэрээр газар авсан байдаг.  Молор хотхон хорооллын газар, тодруулбал 2а хороолол гэсэн үг мөн 1а хорооллын газар гээд орон сууц барих нэрээр олгосон газруудад хяналт гэж байна уу?

“Зэс эрдэнийн хувь” ХК тай холбоотой 2 газар бий. Оффисын зориулалтай орон сууцны барилга барих гэсэн хоёр газар олгогдсон. Аль ч газар нь зориулалтын дагуу барилга бариагүй  гэрээг шинэчлэж байгуулах гэрээг дүгнэх асуудал яригдана.Молор хороолол ч тэр 1а хороолол мөн адил  энэ оны 3 сард гэрээг дүгнэх юм.

-Барилга барина гээд авсан газрыг төр үнэгүй өгсөн гэх асуудлыг тодруулах гэсэн юм. Яагаад үнэгүй өгөх болов

Үнэгүй олгосон үнэгүй авсан тухайд өнгөрсөн засгийн газрын үед 2012-2016 онуудад  эхэлсэн зарим  хуулийн заалтыг ашиглаад төрөөс газраа үнэгүй авчихдаг жишиг тогтсон байсан. Дээр нь төрөөс инженерийн шугам сүлжээгээ үнэгүй  хийлгүүлчихдэг байж. Тодруулбал барилгажилтын төсөл явуулна гэх нэрээр манай аймагт  14 ААН нэгж аймгаас үнэгүй газар авсан байдаг. Бид хуулийн дагуу гэрээний заалт биелүүлээгүй учир гэрээг шинэчлэж хийсэн Ингээд аймаг газрын төлбөр авдаг болгосон. Жил бүр барилгажилтын төслүүдийг  хариуцлагатай байлгах үүднээс  график гарган аймаг орон нутгаар батлуулж байх үүргийг гэрээнд мөн тусгаж өгсөн. Тендер сонгон шалгаруулалтгүй явагддаг байсан зам харилцаа дэд бүтцийн ажлууд хуулийн дагуу явагддаг байхыг мөн гэрээнд тодорхой зааж өгсөн. Ингэснээр барилгажилтын төсөл явуулах нэрээр үнэгүй газар авах зөрчил арилсан. Одоо энэ сард 15 төсөл гэрээгээ дүгнүүлэх ажил явагдана.

 

Ярилцсан: Т.Атарбаяр 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.