90 хоногийн хугацаанд үндсэн өр болон зээлийн хүүг төлөхөөргүй болгож, хойшлууллаа. Энэ шийдвэр 1-р сарын 27-ноос 90 хоногийн хугацаанд хүчинтэй байна

Монголбанкны ерөнхий захирал Б.Лхагвасүрэн "Цар тахлын үеийн бэлэн байдлыг нэгдүгээр сарын сүүлээс хойш зарласан. Үүнээс хойш гарсан санхүүгийн хүндрэлийг судалж байна.

 

Эн тэргүүнд хэрэглээний зээлийн талаар судаллаа. Нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь хувь иргэний хэрэглээний зээл байдаг. 90 хоногийн хугацаанд үндсэн өр болон зээлийн хүүг төлөхөөргүй болгож, хойшлуулж байна. Энэ шийдвэр нэгдүгээр сарын 27-ноос 90 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Хүү төлөх, үндсэн өрөөс төлөх шаардлагагүй тул тухайн хэмжээний хөнгөлөлт гарч ирнэ. Банкуудад хүүгийн орлого буурах, эх үүсвэрээсээ алдаж байгаа тул зохицуулалтын хүрээнд зөөлрүүлнэ.

Зээл гэрээгээр зохицуулагддаг тул аж ахуйн нэгжүүд зээл авсан банктайгаа уулзаж, хугацаагаа сунгаж буй талаар гэрээндээ бүтцийн өөрчлөлт хийлгэх боломжтой. Бүтцийн өөрчлөлтийг хэрхэн хийх талаар журмын хүрээгээр тодорхой тусгаж өгнө.

Хэрэглээний зээл дээр нэг сарын хугацаанд зээлээ төлж чадаагүй бол ангилал бууруулдаг байсан бол өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш зургаан сарын хугацаанд буюу 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос зээлийн ангилалд өөрчлөлт оруулахгүй. Хэрэглээний зээлд машины лизинг, цалингийн зээл, ипотекийн зээл хамаарна.

Зээл төлөлтийг хугацааг хойшлуулснаар зээлийн төлөх ёстой хугацаа нь хойшилно. Жишээлбэл 20 жилийн хугацааны зээл 20 жил гурван сар болно гэсэн үг.

Нийт 419 мянган зээлдэгчийн 71.3 хувь нь хэрэглээний зээлтэй байна. Бодлогын хүүг бууруулснаар цаашид зээлийн хүү улам буурах нөхцөл бүрдэж байгаа" гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Өө гэр орон бүх юмийг хураагаад авчихсан коптрон банк нөхөр хүү 2 минь байхгүй болсондоо би ганцаараа л үлдсэн дээ

С нэргүй

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.