"Хаан хүнс катеринг" ХХК: Ажилчдын хоолны ширээг өөрчлөн тусгаарлалтын хаалт хийж вирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ авав

Монголд COVID-19 вирусын халдвар бүртгэгдсэн энэ цаг үед Эрдэнэт үйлдвэр 6600 гаруй ажилчдынхаа төвлөрлийг сааруулах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тус үйлдвэрийн ХАБЭА-н хэлтэс   мөн "Хаан хүнс катеринг" ХХК зүгээс хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу ажилчдын хоолны ширээний зохион байгуулалтыг нэг чигийн урсгалд оруулан өөрчлөх ажлыг эхлүүллээ. Өнөөдрөөс эхлэн Төрөл бүрийн авто машины гарааж зэрэг 100-150 ажилчид нэг дор хооллодог жижиг газруудын ширээний зохион байгуулалт нэг чигийн урсгалд буюу сурагчдын нэгэн адил шил шилээ харан сууж хооллох болов.

Харин Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны нэгдүгээр байр, буюу төв хэсэгт "Хаан хүнс катеринг" ХХК  ын зүгээс  хоолны зааландаа  ширээ тус бүрт  тусгаарлалт хийж вирусын халдвараас сэргийлэх арга хэмжээ авч ажиллажээ . Тусгаарлалтыг арчиж цэвэрлэн ариутгах боломжтой материалаар хийсэн байна.Ингэснээр хооллох үед амны хаалтаа авч тав тухтай үйлчлүүлэх боломжтойгоос гадна урьдчилан сэргийлэх тал дээр чухал ажил боллоо хэмээн ажилчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.