Хөл хориотой энэ үед амны хаалтгүй "ХҮҮХДҮҮД" гадаа тоглосоор байх уу?

Засгийн газраас онцгой нөхцөл байдлын хүрээнд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод байгаа.Энэ хугацааг ирэх 4-р сарын 30 ныг дуустал хугацаанд сунгах асуудал ч яригдаж байна.  Гэвч өнгөрсөн өдрүүдэд буюу тодруулбал цаг агаар дулаарсантай холбогдуулан  эцэг эхчүүд хүүхдээ дагуулан тоглоомын талбай , сүлжээ дэлгүүр хоолны газраар үйлчлүүлсэн тохиолдол олон байлаа. Коронавирусийн эрсдэлээс гадна томуугийн дэгдэлт өндөр байгаа энэ үед хөл хорио тогтоогоод байхад эцэг эхчүүд дур мэдэн хүүхдээ энэ мэтээр олон хүнтэй газраар үйлчлүүлэхийг байх үүргийг хүлээсэн байх учиртай.

Хөл хорио гэдэг бол хүүхдийг амрааж байгаа хэлбэр биш. Тэднийг болзошгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж гадаад орчноос тусгаарлаж байгаа хэлбэр.Зарим нэг эцэг эхчүүд үүнийг амралт мэт ойлгон хүүхдээ олон хүн цугласан газраар хэнэг ч үгүй дагуулж явсан тохиолдол амралтын өдрүүдэд цөөнгүй гарсан бөгөөд үүнийг олон нийт буруушааж байгаа юм.

Тоглоомын талбай дээр ямар ч амны хаалтгүй тоглож эрсдлээс айхгүй асран хамгаалах хүнгүй тоглож суугаа бяцхан хүүхдүүдийн ард эцэг эх гэх хариуцлага хүлээх хүмүүс бий.

Энэ бол амралт биш хэдийгээр урин дулааны улирал ирж байгаа ч хөл хориотой энэ цагт хүүхдүүд олноороо тоглож наадахгүй байхыг чухалчилж байгааг ойлгох нь зүйтэй юм. Мөн орон сууцны хорооллын дундах тоглоомын талбайг СӨХ хариуцаж хариуцлагатай жижүүр ажиллуулан хүүхдүүдийг олноороо цуглахараас сэргийлж урьдчилан арга хэмжээ  ажиллах нь зүйтэй юм. 2,3 микрийн дундах тоглоомын талбайд хүүхдүүд ямар ч амны хаалтгүй олноороо тоглож байгааг иргэд шүүмжлэн сошиал орчинд санал сэтгэгдэлээ илэрхийлсэн бөгөөд энэ нөхцөл байдалд орон нутгийн удирдлагуудыг арга хэмжээ авч ажиллах хэрэгтэйг сэтгэгдэлдээ  тусгасан байв

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.