Орхон аймаг: 2514 иргэнд 2,1 тэрбум гаруй төгрөгийн буцаан олголтыг ирэх дөрөвдүгээр сард багтаан олгоно

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлдэг.

Мөн  дээрхи хуулийн 24.6-д зааснаар албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр, татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлэн албан татварын хөнгөлөлт эдэлдэг. 

Энэ жил нийтдээ Орхон аймгийн хэмжээнд 2020 онд 2514  орчим мянган иргэн 2,1 тэрбум гаруй төгрөгийн буцаан олголт авахаар хүсэлтээ гаргаж, материалаа бүрдүүлж өгсөн байна.

Татварын алба иргэдээс ирсэн материалуудыг хянаж, шалгаад буцаан олголт авах иргэдийн нэрсийн жагсаалтыг Аймгийн төрийн Санд хүргүүлнэ.

Орхон аймагт  орон сууцны хөнгөлөлт авахаар 1299 иргэн  байгаа бол оюутаны хөнгөлөлт авахаар 1031 иргэн материалаа ирүүлсэн байна.Нийтдээ 2514   иргэн буцаан олголт авах дүнтэй байна. Аймгийн төрийн сан руу ирэх долоо хоногт  материалыг хүлээлгэн өгөх юм.Ингэснээр  банкууд руу иргэдийн мэдээллийг төрийн сангаас  явуулж, нэр данс нь зөрсөн эсэхийг шалгуулах ажил хийгдэнэ

Буцаан олголт ирэх 4-р сарын сүүл 5-р сарын эхний долоо хоногт багтаан  иргэдийн дансанд орно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%