ЭМЯ: БНХАУ-аас хятад иргэдийг авчрах асуудалд эсэргүүцсэн байр суурьтай байгаа гэв

Манай улсад COVID-19 халдварын 10 тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдсныг өнөөдөр ХӨСҮТ-ээс мэдээлэв. Эдгээр 10 тохиолдол бүгдээрээ гадаад улсаас зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд ес нь тусгай үүргийн нислэгээр халдвар гарсан улс орнуудаас авчирсан иргэд байгаа юм. 

Энэ үед Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Дарханы замын ажилд оролцох 105 хятад иргэнийг Ням гарагт чартер нислэгээр авчирна" хэмээн мэдэгдээд байна.

БНХАУ-аас ажилчид авчрах асуудалд ЭМЯ ямар байр суурьтай байгааг тус яамны хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдож тодруулахад "Халдвар гарсан орнуудаас тусгай нислэгээр авчирсан иргэдээс халдвар илэрч байна. Ингэж вирус зөөвөрлөгдөн ирж байгаа нөхцөлд БНХАУ-аас хятад иргэдийг авчрах асуудалд ЭМЯ эсэргүүцсэн байр суурьтай байгаа" гэв.

Эх сурвалж: ikon.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.