Орхон аймаг: ОХУ-аас ирсэн 44 оюутанг өнөөдөр хүлээн авч тусгаарлалаа

Эрүүл мэндийн яам зарим зохион байгуулалтыг хийхдээ  Орхон, Дархан, Сэлэнгэ зэрэг аймгуудад тусгаарлалтын байрыг нэмэгдүүлж ОХУ, Казахстан улсаас ирэх оюутнуудыг хүлээн авах бэлтгэлийг хангах үүрэг өгсөн.  Дээрх аймгуудад  тусгаарлалтанд оюутнуудыг авч эхэлсэн бөгөөд 3-р сарын 22 ны өглөө 06:30 минутанд  ОХУ-д суралцдаг Алтанбулагын  боомтоор  нэвтэрсэн 44 оюутанг Орхон аймаг  хүлээн авч тусгаарлалтанд аваад байна .Орхон аймагт нийтдээ  192 оюутанг хүлээн авч тусгаарлах бөгөөд "Эрдэнэт сувилал цогцолбор" ,"Баянөндөр мед" эмнэлэг мөн "Учралтбаяр" өрхийн эмнэлэгт тус тус ажиглалтанд  авахаар бэлтгэл ханган ажилласан. ОХУ-аас ирсэн дээрх иргэдийг   БОЭТ-ийн халдвартын тасагт 4 оюутанг "Эрдэнэт сувиллын цогцолборт" 40 оюутанг тус тус  ажиглалтанд  буюу тусгаарлалтанд авч шуурхай ажилалаа. Тус үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын хяналтын газрын эрүүл мэндийн чиглэлийн улсын байцаагчид биечлэн оролцож хяналт тавиж ажилласан байна. Ажиглалтанд авсан иргэдийг 14 хоног тусгаарлана. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.