Хуримтлагдсан эзэнгүй хур хогоо цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийе

 Дэлхий нийтийг цочроогоод буй аюулт өвчний үед авч хэрэгжүүлж буй ажлын нэг бол ариутгал халдваргүйтгэл бүтэн сарын турш гэр хорооллын багуудад хийгдсэн тус ажлыг иргэд  ам сайтай байгаа ч хөрсөн дээрээ хог ачилт үр дүнтэй байж чадахгүй байгаа тухай бухимдалаа илэрхийлжээ. Учир нь урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн  гэр хорооллын айлуудын хог бөөгнөрөл бий болж  эзэнгүй хог хаягдал орчныг бохирдуулж байна хэмээн иргэд үзэж буй. Гэр хорооллын айлуудын хашааны гадаа шуудайтай хог хөглөрч мөн гуу жалга нь ч нэлээд хогтой болжээ. Цагаан сарын өмнөхөн айлуудын гадаах хогийг ачсан бөгөөд түүнээс хойш нэлээд  хугацаа өнгөрсөн ч хогны машин тийшээ зүглээгүй тухай "Шанд" багийн иргэд ярьж байна.

Шанд багийн иргэн Д: Манай багт 2 сар болж байж хогоо ачдаг. Цас мөс хайлаад гуу жалга дагасан хогнууд ил болж байна.Үнэр танар ч тэр эзэнгүй хогоо цэвэрлэмээр байна.Хогны мөнгөө төлдөггүй айлууд олон байгаа энэ айлууд ч бас мөнгөө төлөөд хогоо ачуулмаар байна.

Их залуу багийн иргэн Ө: Хот тохижуулах газар хогоо удаан ачдаг хүн хүч бас ховор гэж сонссон хуримтлагдсан хогнууд их байна. Айлууд хашаандаа байнга хогоо хадгалаад байж чадахгүй гуу жалга руу агсаж байгаа юм.Тиймээс хур хогнууд үүсдэг гэж боддог.

Шанд багийн иргэн Г: Манайх энэ багт амьдраад 10 гаруй жил болж байгаа хог ачдаг машин  заримдаа 2 сар болж байж ирж ачдаг. Хэзээ сайжрах ажил бэ? Одоо хавар болоод шар усны үер гэж үүснэ энд тэнд байгаа хогнуудаа цэвэрлэж орчноо ариутгамаар байна.

Жилийн жилд хог ачилттай холбоотой тэр дундаа эзэнгүй хог хаягдал тойрсон  маргаан эцэслэгдэн шийдэгддэггүй. Хот тохижуулах газар БОАЖГ, Баян-өндөр сум хамтран эзэнгүй хог хаягдлыг ачиж нэг удаа тээвэрлэлт хийдэг ч хөрөнгө мөнгө хүрдэггүй гэдэг шалтгаанаар бүрэн дүүрэн ачдаггүй гэсэн үг. Энэ нь хуримтлагдсаар байгаад хогийг цэг үүсгэчихдэг. Өөрөөр хэлбэл эзэнгүй хогийг хот тохижуулах газар бүрэн хариуцдаггүйтэй холбоотой.  Хаврын цагт цас мөс хайлж гуу жалга руу хаясан хог хаягдалууд ил гарч энд тэндгүй хуримтлагдсан хогнууд хөвөөд ирдэг. Энийг  жилдээ нэг удаа цэвэрлээд өнгөрдөг нь хайнга хандаж буй асуудал гэдгийг иргэд тогтмол  шүүмжилдэг.  Нөхцөл байдалтай холбогдуулан иргэд олон нийт хуримтлагдсан хог хаягдлыг яаралтай цэвэрлэж эзэнгүй хогоор  дүүрсэн газруудыг ариутгалт оруулж анхаарал хандуулах ёстойг  Хот тохижуулах газарт  санууллаа .

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.