Орхон аймаг:Хөл хорионы улмаас ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж ААН-үүд хаалгаа барихад хүрээд байна

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Covid-19 вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний бизнест үзүүлж байгаа үр нөлөө, бизнес эрхлэгчдэд шаардлагатай дэмжлэгийг тодорхойлох зорилгоор судалгаа авчээ. Үүнд гишүүн болон гишүүн бус 1100 аж ахуйн нэгжийг хамруулсан байна. Судалгаанд оролцсон байгууллагуудын 67 хувь нь Улаанбаатар хот, 33 хувь нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг байна. Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Covid-19 вирусын халдвараас сэргийлэх арга хэмжээ нөлөөлсөн үү? гэсэн асуултанд - 89.5% нь дунд болон өндөр түвшинд гэж хариулсан бол бага хэмжээнд гэж 2% нь хариулжээ.Бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар гэсэн асуултанд  57.7% нь бараа үйлчилгээний эрэлт буурсан, 40.1% нь тээвэр ложистик доголдсоноос бараа үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй болсон нь хамгийн их нөлөөлөл байна гэжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бизнест үүсээд буй хүндрэлийн талаар асуухад  Зээлийн эргэн төлөлт, НДШ-ын төлбөр, түрээсийн төлбөр гэсэн асуудлуудыг хамгийн их хүндрэл учруулж байна гэж онцолсон байна.

Орхон аймгийн хувьд бизнэсийн салбарт тэр дундаа  худалдаа үйлчилгээний байгууллагууд сул зогсолтоос үүдэн санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байгаа бөгөөд Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд мөн адил худалдан авалт буурсанаас ажлын байраа алдах ус тогны мөнгөө төлж чадахгүйд хүрэх зэрэг хүндрэлүүд байгааг онцолж байв.Орхон аймагт 6000 гаруй ААН байгууллага үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоо баримт бий. Эдгээрээс 2000 орчим байгууллага нь  үзвэр болон  үйлчилгээ, худалдааны салбар эзлэдэг сул зогсолтонд орсны улмаас өнөөдөр 4500 гаруй иргэн ажилгүй байна. 

Зарим түр зогсолтонд орсон үйлчилгээний байгууллагууд санхүүгийн хүндхэн давааг туулж шантарч эхэлсэн гэв .Учир нь ихэнх үзвэр үйлчилгээний байгууллагууд 1-р сарын сүүлчээс эхлэн сул зогсож үүнийг дагасан ажилгүйдэл бий болж түрээсийн төлбөр, тог цахилгааны төлбөр, банкны зээл, НДШ зэрэг зайлшгүй төлөгдөх төлөлтүүдтэй нүүр тулж буй. Дээрх судалгаанд оролцогсдын 42.6% нь түрээсийн төлбөр бууруулах цахилгаан дулааны төлбөрөөс чөлөөлөх  аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал бууруулахад чиглэсэн арга хэмжээ, 36.3% нь ААН-ын татвар, НДШ-ыг хойшлуулах, 20.3% нь хориг цуцлагдсаны дараа бизнесийг сэргээж үйл ажиллагааг хэвийн явуулахад төрөөс нэгдсэн зохицуулалтаар ханган төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай явуулах нь зүйтэй гэж үзжээ. 

Мөн аж ахуйн нэгжийн зээлийг төрөөс бодлогоор зохицуулах, төрийн худалдан худалдан авалтад ЖДҮ-г дэмжих, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай үзүүлэх иргэдийн хэрэглээ, худалдан авах чадварыг нэмэгдүүлэн эдийн засгийг идэвхжүүлэх шаардлагатай байна гэж үзсэн байна.Гэвч энэ бүхнийг орон нутгийн удирдлагууд хэрхэн авч хэрэгжүүлж ажиллахыг иргэд олон нийт хүлээсээр онцгой үед нуруундаа хүнд  ачаа үүрч яваа тэдэнд одоо л төрийн хайр хишиг хэрэгтэй байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.