Эмэгтэй нэр дэвшигчдийг “үхэл”-ийн тойрогт илгээдэг жишиг Эрдэнэтэд үргэлжлэх үү?

Хүний эрхийг жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлэхэд, хамгаалахад эмэгтэй улстөрчдийн дуу хоолой хамгаас чухал. Эмэгтэй гишүүд олонтой орны парламентад авлига, хээл хахууль багасан, нийгмийн асуудал сайжирч, үр дүнд нь улс орон хөгждөг. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах, бодлого тодорхойлох түвшинд ажилласнаар хүнээ хайрлаж хамгаалах, хүний үнэ цэнийг өсгөх, хувь хүнийг хөгжүүлэх бодлого нэмэгдэнэ.

  Эмэгтэйчүүдэд байгаа асар их нөөцийг улс орны хөгжил дэвшилд дайчлахгүй байна”. Байнга яригдсаар улиг домог болж буй  иймэрхүү ухуулга сурталчилгааг ахиад л энэ жил ашиглана бас амаа хөөсөртөл ярина.

  Ярихаас ч өөр аргагүй ээ. Эмэгтэйчүүд улс төрд хүчтэй дуу хоолойгоо өргөж эхэлсэн цаг хугацааг эргээд нэг харая. 1992 онд болсон УИХ-ын анхны сонгуулиар гурван эмэгтэй гишүүн хууль тогтоох байгууллагад орж ирж байж.Үүнээс хойш 1996 онд долоо, 2000 онд найм, 2004 онд тав, 2008 онд гурав, 2012 онд 11, 2016 онд 13 эмэгтэй гишүүн сонгогдсон нь Улс төрийн түүхэн сонголтуудаас хамгийн олон тэр дундаа Сонгуулийн тухай хуульд заасан 20 хувийн квотоор нэг намаас нэр дэвшсэн 16 эмэгтэйн 12 нь сонгогдсон гэдгээрээ ялгаатай. Гэвч эмэгтэй гишүүд олонх болсноор шуналаа дийлэхгүй увайгүй үйлдэл хийхдээ гарамгай гэдгээ бодитоор батлаж намынхаа нэрийг  баастсан.

Ичих нүүрээ элгэндээ нааж сайн ээжийн дүр тоглосон тэдэнд сонгогчид хэдийн “МУУ” дүн тавьчихсан. Гэтэл  энэ хэдэн гишүүд нь тойрог булаацалдаж эрээ цээргүй аашилсан гэх. Сонгогчдод сонголт нь буруу байгаагүйг харуулах, эмэгтэйчүүд эрчүүдээс дутуу бишийг, төр түшилцэж, хууль тогтоолцож, шийдвэр гаргахад оролцож, нөлөөлж чаддагийг харуулах том үүргийг энэ парламентын эмэгтэйчүүд аль хэдийнээ шороотой хутгачихсан. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд гарч ирсэн ч ижил тэнцүү идэж уудаг гэсэн мессэжийг тэд өгчихсөн. Ингэсэнээр намынхаа нэрийг тэр дундаа эмэгтэйчүүдийнхээ нэр нүүрийг унагаачихсан. Ийм цаг үед Эрдэнэтэд нэр дэвшихээр горилж  МАН-аас угшилтай эмэгтэйчүүдийн нэрс эхнээсээ  хөвөрсөөр...Тодруулбал

 Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч гэх албан тушаал улс төрийн амбиц хөөсөн суудал байв уу? Аль эсвэл гэдгийг нотлох нэг горилогч бол МЭХ-ын ерөнхийлөгч Б.Оюунгэрэл 94 жилийн түүхтэй Монголын эмэгтэйчүүдийн холбооны шинэ ерөнхийлөгчөөр 2018 оны 10 сард сонгогдсон Б.Оюунгэрэл нь chuhal.mn сайтын ерөнхий захирал бөгөөд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, Мэдээллийн Сайтуудын Ассоциацийн тэргүүнээр ажиллаж байсан. Улс төрийн угсаа талаасаа Ерөнхий сайдын хүн гэж яригддаг. Түүнийг Эрдэнэтэд нэр дэвшихээр эртнээс зэхсэн гэх яриа үнэн эсэхийг ирэх 5 сард тодрох нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас харах л үлдлээ.

Үнэхээр энэ эмэгтэй ирэхээр бэлтгэл хангасан бол тэрээр МАН-аас нэр дэвшинэ гэсэн үг. МАН,АН аль аль нь эмэгтэй нэр дэвшигчийг Эрдэнэтэд илгээхээр үхлийн тойрог бэлдэж буй гэх бор шувуу ниссээр. Эмэгтэй нэр дэвшигчид ирэх парламентад бүлэг байгуулах, квотоо хадгалахын тулд дор 10 аас дээш  суудал авах чанга сорилттой тулж буй.  Дөрвөн жилд нэг удаа тохиодог Их хурлын  сонгууль айсуй...Эрдэнэтийг зорих  гэнэтийн зочдын цуваа  үргэлжилсээр...

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Хэрвээ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Оюунгэрэл сонгуульд нэр дэвшвэл эмэгтэйчүүдийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашигласан Монголын эмэгтэйчүүдийн язгуур эрхэд халдсан увиагүй үйлдэл болно. Тэр нь эргээд МАН-ын эмэгтэйчүүдийн сонгогдох эрх, рейтингэд хортойгоор нөлөөлж эмэгтэй нэр дэвшигчдэд итгэх итгэлийг бүдгэрүүлнэ. Тиймээс Оюунгэрэл тус холбоог улс төржүүлхээ зогсоохгүй бол тун удахгүй эсэргүүцэлтэй тулгарах нь гарцаагүй.

Иргэн

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.