ОХУ олон улсын бүх нислэгээ маргаашаас эхлэн зогсооно

ОХУ-ын засгийн газар тус улсаас гарах болон орох бүх олон улсын нислэгийг зогсоох шийдвэр гаргажээ. Үүнд ердийн болон захиалгат нислэгүүд бүгд багтаж байна.

Уг хориг Баасан гарагийн шөнө дундаас эхлэн тодорхойгүй хугацаатай хэрэгжихээр болжээ. Гадаадад байгаа Оросын иргэдийг эх оронд нь тээвэрлэж авчрах нислэгийг л зөвхөн зөвшөөрөх юм байна.

Лхагва гарагт ОХУ-д коронавирусийн халдварын 163 шинэ тохиолдол илэрч, нийт тоог нь 658 болгосон нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн бололтой.

Энэ нь анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш хугацаанд нэг өдрийн дотор илэрсэн хамгийн өндөр тоо юм.

Өчигдөр бас тус улсад коронавирусийн халдвараар өвчилсөн хоёр хүн нас барсан нь эндэгдлийн анхны тохиолдол болжээ.

ОХУ гуравдугаар сарын эхнээс Европын Холбооны орнууд руу хийдэг нислэгүүдийнхээ тоог бууруулаад байсан юм.

Ирэх долоо хоногоос эхлэн нийслэл Москва хотын цэцэрлэгт хүрээлэн, кафе, ресторан, худалдааны төвүүдийг хаах шийдвэр гаргасан байна.

Саяхан Оросын хууль тогтоогчид коронавирусийн хөл хорионы дэглэмийг зөрчсөн иргэнд хатуу шийтгэл оноох хуулийн төсөл санаачилжээ. Үүнд долоон жил хүртэл хугацаагаар шоронд хорих шийтгэл багтсан байна.

 

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.