Хувиараа хөдөлмөр эрхэлдэг НДШ төлөгч 180 мянга иргэн 6 сарын хугацаанд НДШ-ээс чөлөөлөгдөнө

Хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэн бүр 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх боломжийг нэмж олгохоор болсныг дөнгөж сая Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд С.Чинзориг “Энэ удаагийн НДСангийн чөлөөлөлтөд ажил олгогчид, ААН-үүдийг хамруулсан. Харин хувиараа хөдөлмөр эрхэлдэг, НДШ төлөгч 180 мянган иргэн үүнд хамаарахгүй ч цаашид тэдний шимтгэлийн чөлөөлөлтийг судалж, шийдвэрлэнэ” гэж байсан бол ийнхүү шийдвэрийг богино хугацаанд гаргажээ.

Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед эдийн засгийг дэмжих чиглэлээр дараах долоон арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Үүнд:

  1. 2020 оны 04.01-10.01 хүртэл зургаан сарын хугацаанд аж ахуйн нэгж, компаниудыг НДШ-ээс чөлөөлөх
  2. 2020 оны 04.01-10.01 хүртэл зургаан сарын хугацаанд ажилтан, албан хаагчдын цалин, хөлст  ХАОАТ ногдуулахгүй байх
  3. 2020 оны 04.01-10.01 хүртэлх зургаан сарын хугацаанд албан татвар ногдох орлогын дүн нь өмнөх татварын жилд 1,5 тэрбум төгрөгөөс бага албан татвар төлөгчдийг ААН-ийн ОАТ-аас чөлөөлөх
  4. /ашигт малтмал, цацраг идэвхит ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах, согтууруулах ундаа, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах үйл ажиллагаа хамаарахгүй/
  5. COVID-19-ын тархалт, халдварын эрсдлээс сэргийлж, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлсэнтэй холбогдуулан үйл ажиллагаа нь доголдож орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгох зэрэг асуудлууд багтжээ.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.