Фитнес төв, бассейн, саун гэх мэт газруудын ажиллагааг зогсоох шийдвэр дөрөвдүгээр сарын 30-н хүртэл үргэлжилнэ

Иргэдийн хайхрамжгүй байдал, хөл хорионы заавар зөвлөгөөг дагаж, мөрдөөгүйгээс дэлхийн хотуудад өвчлөл эрс нэмэгдэж байна гэж үзэж байгаа тул иргэд цаашид назгайрч, анхаарлаа сулруулж болохгүй, дэглэмээ үргэлжлүүлэн хатуу сахих шаардлагатайг хотын дарга мэдээллийнхээ эхэнд онцгойлон анхаарууллаа. 

Нийслэлийн хэмжээнд 8,000 гаруй цагдаа, 2,445 олон нийтийн цагдаа, 1,992 эргүүлийн ажилтан болон нэмэлтээр 3,824 хүн өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед ажиллаж байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг

  • 4,350 баар, ресторан
  • 2,044 цахим тоглоомын газар  
  • 240 амралтын газар
  • 361 үзвэр, үйлчилгээ
  • 365 биеийн тамир, спорт
  • 299 жолооны курс 
  • хүүхдийн тоглоомын 102 байгууллага байгаа бүгдэд нь мэдээлэл хүргүүлж, зөвлөмж зөвлөгөө өгчээ. 

Мөн орон гэргүй 382 иргэнээс 144-ийг нь гэрт нь буцааж, үлдсэн хүмүүсийг нийгмийн хамгааллын тусгай төвд байлган, өвчнөөс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ тохирсон хөдөлмөр эрхлүүлж байгаа аж. 

Халдвар тархалт улс орнуудад буурахгүй байгаа бөгөөд Азийн орнуудад дахин дэгдэх өндөр эрсдэлтэй тул Монгол Улс хоёр дахь давлагаанд бэлэн байх үүднээс өмнөх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь. 

Тиймээс амралт, зугаалгын газар, фитнес төв,  бассейн, саун гэх мэт газруудыг хэсэгчлэн нээх боломжийг судалж байсан ч үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрээ дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгахаар шийдсэн байна. 

Цаг агаар дулаарч, орчны бохирдол нэмэгдэхээс  гадна зэрлэг ан амьтан, нүүдлийн шувуудаар дамжин халдвар гарах эрсдэлтэй тул хүүхдүүдээ гадуур явуулахгүй, анхаарал сэрэмжээ сулруулахгүй байх шаардлагатай гэв. 

Орхон аймагт мөн адил Аймгийн онцгой комиссын шийдвэрээр Засаг даргын 192 дугаар захирамж гарч 4-р сарын 30 ныг дуустал хугацаанд дээрх үйл ажиллагааг зогсооно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

8000 gariu khuwiin khewshil ard n khicheneen myngan khun orloggui suuj bga bol 80 90 % n tureeslegchid akhiad 1 sar teskhen yu l bol ene xuil batlad khoroi tawiad bga khumuus oorsdoo tsalingui orloggui 3 4 sar oorsdigoo ingej khorij chadakh boluu

Uuganaa

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.