Ц.Батзориг: “Орхон азза”ТӨХК-ийг татварын 180 сая төгрөгний өртэй тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан байдалтай хүлээж авсан

 Орхон аймгийн  улсын чанартай А-1001, 1002 авто замын засвар шинэчлэл,  ашиглалт  арчилгааг бүрэн хариуцах чиг үүргийн голлох байгууллага болох  “Орхон АЗЗА” ТӨХК-ын  шинэ даргаар Ц.Батзориг томилогдон ажлаа хүлээн авсан талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн.Төрийн өмчийн  бодлого зохицуулалтын газрын ТУЗ-ын тогтоол шийдвэрээр томилогдон ирсэн гэх шинэ даргаас цөөн асуултанд хариулт авлаа.

 -Томилгоотой холбоотой тодруулах зүйл байна.Таны тушаал хэзээ гарсан бэ?

Төрийн өмчийн хорооны ТУЗ-ын  2020 оны 3-р сарын 25 ны өдрийн тогтоол шийдвэрийн дагуу тус ажилд томилогдон ирсэн.Зам тээврийн яамнаас санал хүргүүлээд төрийн өмчийн бодлого зохицуулалтын хорооноос шийдвэрлэсэн.Компаний тухай хуулиар явагдсан л асуудал хууль бус юм огт байхгүй.

-Хуучин даргын ажлаа өгөх болсон шалтгааны талаар тодруулаач

Өмнөх даргын тухайд надад мэдээлэл алга Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өнгөрсөн 2019 онд хяналт шалгалт явуулсан зөрчлийг үндэслэн тушаал гаргасан гэж ойлгосон.Хяналт шалгалтаар хэд хэдэн зөрчил үүссэн учир хууль ёсны тушаал шийдвэр гэж харж байгаа.

-Та өмнө нь энэ салбарт ажиллаж байсан туршлага бий юу?

Би Австрали улсад суралцаж байх хугацаандаа тус улсын авто замын салбарт ажиллаж үзсэн багахан туршлага бий. Миний хувьд огт мэдэхгүй салбар бол биш гэхдээ Монголдоо бол яг гардаж авто замын салбарт ажилласан туршлага байхгүй ээ.Залуу хүнийхээ хувьд энэ салбарт шинэчлэлт хийх том зорилго өвөртлөж явдаг.

-Та ямар байгууллага хүлээж авав. “Орхон азза” ТӨХК-ийн хувьд нөхцөл байдал хэвийн явагдаж байна уу?

Ажлаа аваад ердөө 2 хонож байна.Санхүүгийн байдал тийм ч таатай биш татварын 180 гаран сая төгрөгний өртэй тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан ийм л байдалтай хүлээж авсан

Ажилтан албан хаагчдын тухайд  38 ажилтантайгаар ажил үүргээ гүйцэтгэж байна.

-Ажлаа аваад хамгийн түрүүнд хийхээр төлөвлөж буй зүйл тань юу байна вэ?

Тусгай зөвшөөрөлөө хамгийн эхний ээлжинд сэргээх энэ бол эхний нэгт хийх чухал асуудал мэдээж дараа нь татварын өрөө барагдуулах урин дулаан цаг ирсэнтэй холбоотой гэрээт зам засварын ажлууд шар усны үерийн шугам хоолойг цэвэрлэх Орхон аймгийн хэмжээнд хийгдэх зам засварын ажлуудад гүйцэтгэгчээр орж ажиллах  гээд шат дараатай хийгдэх маш их ажлууд байна.

-Эрдэнэт хотод өмнө нь та ирж байсан уу?

Ирж байсан хэд хэдэн удаа ажлаар ирээд буцсан цэвэрхэн сайхан хот их таалагддаг.

-Авто замын салбарт техникийн болоод боловсон хүчний шинэчлэлт дутагддаг. Та юунаас эхлэя гэж бодож байна.

Авто замын салбарт би харьцангуй залуу хүн гэхдээ залуучууд одоо өөрчлөлт хийх цаг нь ирсэн гэж хувьдаа үздэг.

Шууд утгаараа өргөс авч байгаа мэт шинэчлэлт хийж чадахгүй ч зөв сэтгэлээр хичээгээд үзвэл ахиц гарах байх гэж бодож явдаг.

-Энэ онд хийгдэх ажлын жагсаалттайгаа танилцсан уу?

Энэ онд орон нутагт зам шинэчлэлт нөхөн сэргээлтэнд өмнөх оны төсөвтэй харьцуулбал багагүй хувиар нэмэгдсэн төсөв байгаа харагдсан.Чамлах биш чанга атгаад чанартай ажлууд гүйцэтгэх нь чухал гэж үзэж байгаа

-Шинэ дарга ирсэн газарт халгаа, сэлгээ явагддаг. Та багаа бүрдүүлэх үүднээс хүний нөөцийн бодлого явуулах  уу?

Би ажлаа аваад хамгийн түрүүнд хамт олонтойгоо танилцсан.Туршлагатай багаараа ажилаад сурчихсан чадварлаг хамт олон харагдсан.

Би энэ баг хамт олноо  илүү чадварлаг болгох  тал дээр түлхүү анхаарна.

 

Ярилцсан: Т.Атарбаяр 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

saikhan bodoltoi zalu bnaa amjilt

24

2023-01-04 13:30 | 43.231.113.120

одоо ч залуучууд гарч ирэх цаг нь болсоооон. Ажлын амжилт хүсье эээ.

нара

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.