С.Ганцогт: Их цэвэрлэгээнд иргэдийн оролцоо их үүрэг хүлээж байгаа


Орхон аймгийн "Баян-Өндөр" сумын ЗДТГ -аас хог хаягдал ихээр хуримтлагдаж орчны бохирдол үүссэн нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалга, далан шуудууг цэвэрлэх ажлыг эхлүүллээ. "Баян-Өндөр" сумын Засаг даргын Тамгын газар, ХХҮГ, Хот тохижуулах газар хамтран зохион байгуулж буй нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх ажилд нийт 312 иргэн түр ажлын байраар хангагдаж 27 сая төгрөгийг урамшуулал олгосон байна. Иргэдийг ажлын байраар хангахдаа  тодорхой эрхэлсэн ажилгүй болон зорилтот бүлгийн иргэдэд чиглэжээ .

Тус цэвэрлэгээг гурван өдрийн турш зохион байгуулж  нийт 98350 метр квадрат талбайн хог хаягдлыг бүрэн цэвэрлэсэн бөгөөд эзэнгүй хог хаягдалын ачилтыг давхар зохион байгуулжээ.Хаврын улиралд цаг агаарийн нөхцөлөөс хамааран салхи шуурга дэгдэх гудамж талбайд хог хийсэх хөлдөж цасанд дарагдсан хог хаягдлууд ил болох зэрэг хог дагасан асуудлууд үүсдэг. Энэ жилийн тухайд цэвэрлээд зогсохгүй хотыг бүхэлд нь ариутгах ажил явагдах тул ААН иргэдийг их хотын цэвэрлэгээнд идэвхитэй оролцуулах тал дээр "Баян-өндөр" сум хамтран ажиллаж байна гэв.

"Баян-өндөр" сумын засаг дарга С.Ганцогт:  Иргэдийн оролцоо их цэвэрлэгээнд их үүрэгтэй. Баг тус бүрт энэ ажлыг өндөр хэмжээнд олон нийтийг хамруулж зохион байгуулахыг тулд бид олон талын арга хэмжээ авч ажиллаж байна. Бүх нийтийн  цэвэрлэгээ, үйлчилгээтэй холбоотойгоор ачаа тээврийн автомашинтай иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд маш их хэрэгтэй байгаа хог тээвэрлэлтэнд сайн дураараа нэгдэн оролцож хамтран ажиллахыг бид  уриалж байна.

Та бүхэн шуурхай штабын 7035-7319, Авто тээврийн төвийн 7035-2070 дугаарт хандаарай. Бид цаг үеийн нөхцөл байдалтай уялуудан нэгдсэн арга хэмжээ авч байна.Гэр хорооллын иргэдийн идвэхи сайн ААН байгууллагууд ч бас үүргээ биелүүлж сайн оролцоосой гэж хүсч байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.