Хүүхдийн мөнгийг 30 мянга болгосон шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж 34.2 тэрбум төгрөг зарцуулна

COVID-19 халдварын үеийн эдийн засгийг дэмжих Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгийг 10,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 30,000 төгрөг болгохоор шийдвэрлэснээ танилцуулсан. Уг шийдвэр энэ сарын 1ны өдрөөс хэрэгжинэ 

Гурван сарын хугацаанд хэрэгжих уг шийдвэр Монгол Улсын 18 хүртэлх насны 1.1 сая хүүхэд бүгдэд нь хамаарах юм. 

Үүнд нийт 34.2 тэрбум төгрөг шаардлагатай хэмээн Сангийн яам тооцсон бөгөөд нэмэлт 10,000 төгрөгийг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаан зогссонтой холбоотойгоор хэмнэгдсэн зардлаас гаргана гэж үзжээ. 

Тодруулбал, сургуулийн Үдийн цай хөтөлбөрөөр өдөрт нэг сурагчид 900, цэцэрлэгт өдөрт нэг хүүхдэд 2,475 төгрөг зарцуулагддаг бол энэхүү мөнгөөр дээрх арга хэмжээг санхүүжүүлэхээр Сангийн яам төлөвлөжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.