Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Хувийн сургуулиудын энэ намрын төлбөр 2.2 саяаас 6 сая төгрөг хүрч  өнгөрсөн жилийнхээс бага зэрэг өссөн. Хувийн гэх тодотголтой цөөн тооны сургууль манай аймагт үйл ажиллагаа явуулдаг. ЕБС-ын таван сургууль өнөөдөр тусгай зөвшөөрөл эзэмшдэг ба үйл ажиллагаа тогтмол  явуулдаг гэсэн үг.

Төлбөр нөхцөлийн хувьд дээрх сургуулиуд харилцан адилгүй 2020 оны 1-р сараас эхлэн тогтоосон хөл хорионы улмаас сургууль,цэцэрлэгийн үйл ажиллагааг зогссон ингэсэнээр хүүхдүүд "ЦАХИМ" орчинд хичээлээ судлах болсон. Төрийн өмчийн сургуулиуд багш нараа гэрийн орчинд хүүхдүүдтэйгээ холбогдож өдөр бүрийн цахим хичээлийг хянаж сорилтууд авах даалгавар шалгах зэргээр ойр ажиллаж байгаа бол хувийн сургуулиуд харилцан адилгүй байгаа юм. Тэд сурагчдынхаа эцэг эхчүүдтэй хамтран сурагчдынхаа хичээлийг хөтөлбөрийг  гардаж хийх хүүхдүүдтэйгээ байнгын харилцаатай байх зэрэгт сул ажиллаж байна хэмээн зарим эцэг эхийн төлөөлүүд цахим орчинд шүүмжилжээ. Хамгийн гол нь "ХӨЛ" хорио тогтоосон энэ үед хувийн сургуулиуд төлбөрөө нэхэж эхэлсэнд эцэг эхчүүд бухимдаж байгаагаа илэрхийлсэн юм. Учир нь улс даяар хөл хорио тогтоосон нөхцөлд хичээлийн танхимдаа суралцаагүй хүүхдүүдээс төлбөр нэхэж байгааг буруушаав.

Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч сул зогсолт хийсэн хувийн сургууль, цэцэрлэгүүдэд төр төмөр нүүрээ харуулсангүй. Аймгийн засаг дарга Д.Батлут  хүсэлт гаргасан сургууль, цэцэрлэгүүдэд тогтмол зардал болох ус ,цахилгаан, дулааны төлбөрт зарцуулах 46 сая төгрөгийг хүүхдийн хоолны мөнгөний зориулалтаас гарган санхүүжилт олгожээ. Тодруулбал хувийн хэвшлийн таван сургуульд  28,8 сая төгрөг хувийн найм  цэцэрлэгт 17,9 сая төгрөг олгосон байна. Энэ бол аймаг орон нутгаас үзүүлж буй томоохон дэмжлэг юм. Хувийн сургуулиуд улсаас хувьсах зардал нэрээр чамлахааргүй олон зардлаа шийдүүлдэг байна.

Төрийн өмчийн сургуулиуд хувьсах зардлаа аваад багш, ажилчдынхаа цалинг тавьж, дулаан, цахилгаан ашигласан ашиглалтын төлбөртөө өгөөд таардаг бол хувийн сургуулиудын хувьд хувьсах зардал нь эздэд ашиг болон очдог. Гэтэл улсаас хувьсах зардал авч байгаа хирнээ хичээл заагаагүй мөртлөө сурагчдаасаа төлбөрөө нэхэж суугаа хувийн сургуулиуд "ИЧИХ" хэрэгтэй.Хувийн сургуулиуд төрөөс авдаг хувьсах зардлыг талаар зарим мэдээллийг хүргэхэд 

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг зааж өгсөн. Эдгээрийн нэг буюу 16.7-д “...Сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн энэ заалтаар та бидний үр хүүхэд дунд сургууль, цэцэрлэгт үнэ төлбөргүй суралцах учиртай юм. Тиймээс Монголын төр Үндсэн хуульд заасан энэ эрхийг иргэн бүрт эдлүүлэх гэж Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг тусгайлан төсөвлөж иржээ. Үүнийг Засгийн газрын тухай хууль, Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нарийвчлан оруулж өгсөн байна.

Тухайлбал, Боловсролын тухай хуулийн 40.2-т “...Төрийн өмчит бүх шатны сургууль, цэцэрлэгийн тогтмол зардал, ЕБС, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны нийт зардал, тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардал, цэцэрлэгийн байршлыг харгалзан хүүхдийн хоолны зардлын тодорхой хувь, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ашгийн болон ашгийн бус цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн албан, албан бус сургалтад хамрагдаж байгаа нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ” гэж заажээ.

Хувьсах зардалд

-Багшийн албан тушаалын цалин болон нэмэгдэл цалин, хүүхдийн цэцэрлэг, дотуур байрны багш, ажилтнуудын албан тушаалын цалин болон зарим нэмэгдэл

-Багшийн үндсэн болон нэмэгдэл цалинд ногдох ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл

-Бараа, үйлчилгээний бусад хувьсах зардал буюу хичээл, үйлдвэрлэлийн дадлага хийх, бичиг хэрэг, ном хэвлэл, шуудан холбоо, интернэтийн төлбөр

-Дотоод албан томилолтБага үнэтэй түргэн элэгдэх зүйлс-Нормын хувцас, зөөлөн эдлэлЭм бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэлХог хаягдал зайлуулах, хортон мэрэгчдийн устгал, ариутгал-Бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил, үйлчилгээний төлбөр, хураамж Бараа үйлчилгээний бусад зардал зэрэг багтсан байдаг байна. Энэ бүхнээс дүгнэхэд  төрөөс ямар нэгэн дэмжлэг авдаггүй салбар бүрийн  олон мянган хувийн хэвшлийн байгууллагууд бий тэд ус цахилгааны мөнгөө ч төлж дйилэхгүй хэмжээнд очсон ч төрөөс гаргасан шийдвэрийг хүндэтгэн шүдээ зуун тэмцэж байгаа. Тэдний хажууд хувийн сургуулиуд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед төлбөрөө нэхэж увайгүй загнах эрх уг нь байхгүй л баймаар ....

Т.Атарбаяр 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

Сэтгэгдэл 10

  • Шинэ мэдээ