М.Түмэнжаргал: Малаа хот руу оруулсан малчдад хатуу арга хэмжээ авч ажиллана

"Хотын төвд мал маллаж, идээшлүүлж бэлчээснээр хотын ногоон байгууламж сүйдэх, хориотой зурвас, хамгаалалтын бүс дэх тарьц, суулгац, зүлэгжүүлэлт, цэцэгжүүлсэн талбайг идэж гишгэлэх, талхлах, хугалж гэмтээх зэрэг хор хохирол учруулдаг. Тиймээс хотын төвд бэлчиж буй малыг хашиж, бод мал хашигдсан хоног тутамд эздэд хариуцлага хүлээлгэж бод малаас тооцож мөнгөн дүнгээр торгож эхлэх ажлыг энэ оноос хариуцлагатай хэрэгжүүлэхээр болжээ.Хотын иргэд болоход бидэнд хотын соёл хамгийн чухал гэтэл хот дотроо малаа бэлчээгээд жилдээ 200-300 сая төгрөгний өртөгөөр бүтэж буй цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийг сүйтгүүлж байгаа нь даанч  харамсалтай.

Тиймээс өмнө нь хариуцаж байсан Хот тохижуулах газраас "Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж" ОНӨГ-т үүрэгжүүлж өгөхөөр болсон байна. Ингэхдээ 3 орон тоог батлаж эргүүл ажилуулан тухайн иргэний хот дотор орж ирсэн малыг хашиж малчин иргэнээс журмын дагуу төлбөр авах зарчимаар хариуцлагжуулах юм байна.

Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал:  Малтай иргэдийн хувьд хотоос нүүх аль эсвэл малаа хотоос гаргах хүртэл арга хэмжээ авахаас өөр арга байхгүй .Баян-өндөр сумын хэмжээнд хэрэгждэг торгуулийн хэлбэрээс гадна  Зөрчлийн тухай хуулийн дагуу 300.000 төгрөгөөр торгох заалт давхар хэрэгжинэ. Тиймээс малчин иргэд дураараа малаа хотруу оруулдаг асуудлыг таслан зогсооно.
Хотын төвийн бүсэд нэвтэрсэн мал ногоон байгууламжид хохирол учруулахаас гадна мал амьтнаас хүнд халдварладаг 30 орчим өвчлөлийг тараах магадлалтайг мөн эрүүл мэндийн байгууллагаас жил бүр сануулдаг 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.