Анхааруулга: Хоёр давхрын цонхоор хоёр настай хүүхэд унажээ

 Энэ сарын 2-ны өдөр 5 давхар угсармал байрны 2 давхарын цонхоор 2 настай  хүүхэд унаж хүнд бэртжээ.Эцэг эхийн хараа хяналт сул байсны улмаас хүүхэд цонхоор тонгойж улмаар доош унасан байна.Хамгийн харамсалтай нь ахуйн архидалын улмаас үүдэлтэй осол болсон тухай цагдаагийн байгууллагаас мэдээллэсэн.Хүүхдийн эцэг эх гэртээ архидан согтуурсаны улмаас биеэ хянах чадваргүй байсан байна.

Урин дулааны цаг ирж, иргэд цонх хаалгаа онгойлгох нь ихэсдэг. Энэ хэрээр хүүхэд хамгаалалтгүй цонхон дээр гарч унах, гэмтэх, улмаар амиа алдах хэрэг ихэсдэг. 

Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа дээшлүүлж, зориулалтын тор, хамгаалалтын төмөр хийхийг холбогдох албаныхан анхааруулж байна. Мөн хүүхдээ харж хандах хүнгүй ганцааранг нь орхихгүй байхыг  Аймгийн цадаагийн газраас санууллаа. Хүүхдийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд БОЭТ-д  хэвтэн эмчлүүлж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%