Орхон аймаг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа

 Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга  Д.Батлут болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар Орхон аймаг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

 

 

 

 

           Монгол улсын ашигт малтмалын тухай хуулийн 42.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар орон нутгийн төр захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана гэж заасан байдаг ба 2020 онд Орхон аймаг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны гэрээнд энэ төрлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

 

 

 

 

 

         Орхон аймаг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хамтын ажиллагааны 2020 оны төлөвлөгөөг боловсруулахдаа харилцан санал солилцож, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалсан Эрдэнэт хотын хөгжилд бодитой хувь нэмэр болох олон ажлыг төлөвлөгөөнд тусгажээ. 

 

  

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%