1А ХОРООЛЛЫН ДЭД БҮТЦИЙГ БАЙГУУЛАХАД "ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРЭЭС 12.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

 Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар “Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө” -нд  гарын үсэг зурлаа. Уг төлөвлөгөөний дагуу  1А орон сууцны хорооллын барилгын ажлыг эхлүүлж 1230 айл  орон сууцтай болох боломж бүрдэж байна.  

 2013 онд барилгажилт нь эхэлсэн 1А орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг байгуулахад орон нутаг болон улсын төсвөөс хөрөнгө гаргах боломжгүйн улмаас  долоон жил гацсан.  Тэгвэл аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2020 оны хамтын ажиллагааны  төлөвлөгөөнд уг асуудлыг тусгаж Эрдэнэт үйлдвэрээс 12.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр боллоо. Ингэснээр 1230 айл орон сууцтай болохоос гадна Найрамдлын өндөрлөг, Бурхан багшийн сэрэг дүр орчмын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.   Аймаг, орон нутгаас уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Ерөнхий сайдад удаа  дараа  хандаж байсан юм.

 “Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд туссан 22 заалт бүхий ажлыг хэрэгжүүлэхэд нийт хоёр тэрбум төгрөг зарцуулна. Үүний дийлэнхийг Цагаанчулуут багт барьж буй “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад зориулна.

Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаагаа өргөжүүлсэний үр дүнд Хаягдлын аж ахуйгаас үүдэлтэй цагаан тоосны дэгдэлтийг багасгах зорилгоор “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж тоосны дэгдэлтийг 80 хувиар бууруулжээ. Мөн олон жил ярьсан усны алдагдлыг бууруулах чиглэлээр   Ажлын хэсгийг хоёр тал хамтран байгуулаад  байна. Өнгөрсөн оны гэрээг хоёр тал 96.4 хувьтай дүгнэсэн байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.