XVII жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн “Ханш нээх өдөр” нь 2020.04.04-ний өдөр буюу Билгийн тооллын 11, Хаврын дунд шаргачин туулай сарын есөн улаан улаагчин үхэр өдөр тохиож байна

Ханш нээх өдөр нь хаврын дунд сараас хаврын сүүл сарын хоорондох хугацаа буюу өвлийн туйлын 108 хоногийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, ханш нээх өдөр нь хаврын уур орох өдрийн өмнөх арван таван хоногийг хэлдэг.
Хаврын дунд сарын энэ өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг учиртай. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Тиймээс Монголчууд энэ өдөр БУЯН ХИЙЖ, НОМ ХУРУУЛСНААР хийсэн буян арвижин дэлгэрэх эрүүл саруул эд баялгаар арвин байна гэж бэлэгшээдэг аж.

Энэ жилийн хувьд короно вирусын хорио цээртэй захимаар буян хийхээс аргагүй байгаа энэ үед та бүхэний бурхан болоочдын хойноос  Ерөөлийн хаан ,Маанийн ерөөл ,Эхийн хойтын ерөөл
Эцгийн хойтын ерөөл тэргүүтэй ерөөлүүд унших тул та бүхэн бурхан болоочдынхоо нэрсийг  явуулж ерөөлд нэрсийг нь оруулж буян үйлдээрэй  хэмээн Ганданшадивлан хийдийн хамба Ж.Ширнэн өөрийн фэйсбүүк хаягаараа дамжуулан сүсэгтэн олонд уламжилсан байна.

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

Сэтгэгдэл 2

  • Шинэ мэдээ