Орхон аймаг: Тусгаарлалтанд буй 207 иргэнээс 44 иргэн өнөөдөр тусгаарлалтаас гарч гэртээ тусгаарлагдана

Зөвхөн манайх биш, дэлхий нийтээрээ “Covid-19” буюу коронавирусийн халдвартай чадах чинээгээрээ тэмцэж байна. Ус, агаар, газрын хилээ хааж байна. Юуны тулд юм. Иргэний төлөө. Манай улс ч гэсэн иргэдийнхээ төлөө олон ажил хийж байгааг та бид ч сүүлийн гурван сар харж байна. Хүнд хэцүү цагт нөхрийн чанар танигдана гэгчээр зарим улс иргэнээ эмчлэхээс татгалзаж байхад манайх халдварын голомттой бүсээс иргэдээ авчирсаар байна.

Өнгөрсөн 3-р дугаар сард Алтанбулагийн боомтоор зорчин ирсэн иргэдийг Сэлэнгэ,Дархан,Орхон гэсэн аймгуудад тусгаарласан бөгөөд Орхон аймагт ирсэн эхний ээлжийн 44 иргэн өнөөдөр 14 хоногийн тусгаарлалтын хугацаа дуусч гарч байна. Тэд гэрийн хөл хорионд дахин 14 хоног өөрийгөө тусгаарлах юм. Орхон аймагт тусгаарлалтын байрыг 3 хэсэгт ажиллуулсан бөгөөд Эрдэнэт цогцолбор сувилалд тусгаарлагдсан иргэд өнөөдөр тус байрнаас гарч байгаа юм. Гэрийн тусгаарлалтанд байх хугацаанд  эмч эмнэлэгийн ажилтангууд өдөр бүр асуумж авч ажиллах бөгөөд иргэн өөрийгөө бүрэн тусгаарлах орчныг гэртээ бүрдүүлэх юм байна.Дараагийн өдрүүдэд ирсэн иргэдийг хугацаанаас хамаарч өдөр бүр гэрийн тусгаарлалтанд гаргаж ажиглалтыг үргэлжүүлнэ гэв 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.