Орхон аймаг: Архины хамааралтай эцэг эхтэй бяцхан охины хувь заяа хүнд байна

Манай улсад эцэг эхийн үүрэг хариуцлага маш муу байна. Насанд  хүрээгүй хүүхдээ дагуулан архи ууж тэнэдэг эцэг эхчүүдийн тоо олширч байгааг албаныхан хэллээ. Гэтэл ийм хүмүүст авах арга хэмжээ, хуулийн зохицуулалт байхгүй байна.Өнгөрсөн долоо хоногт 2 микрийн 24 дүгээр байрны 2 давхраас унаж бэртсэн 2 настай охины асуудлын талаар тухайн байрны оршин суугчид манай сайтад хандсан юм.Осол гарсан өдөр тухайн гэрт охины эцэг эх согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан бөгөөд биеэ авч явах чадваргүй байж.Охиныг унахыг харсан иргэд дуудлага өгч эмнэлгийн тусламж авчээ. Одоогоор охины биеийн байдал харьцангуй тогтворжиж эмчилгээ сайн хийгдэж байгаа гэв. Эмчлэгч эмчээс бид зарим зүйлийг тодруулахад биеийн байдал харьцангуй сайжирсан тархины гэмтэл багатай тархи доргисон байдалтай яс хугаралт явагдсан улаан хугацааны дараа бороолж эдгэх боломжтой гэв.

Дээр дурдсан гэр бүлийг оршин суугчид тодорхойлохдоо  эцэг, эх нь архины хамааралтай, байнга архидан согтуурч хүүхдүүдээ зоддог хоол хүнсний хангамж муутай байдаг гэв.Багын хамтарсан баг тус айлыг мэддэг олон талын арга хэмжээ авдаг ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа нь эцэг эхийн архидалттай холбоотой. Харин эцэг эхэд нь зориулсан үйл ажиллагаа авах дорвитой хариуцлага  байхгүй байсаар... Хүүхдээ үл хайхарсан тэдэнд тооцох хариуцлагаа чангатгамаар байна. Архины хамааралтай, олон хүүхэдтэй эцэг эхчүүдийг харьяа хорооныхон анддаггүй. Тэр бүү хэл, араас нь хөөцөлдөж, архинаас гаргах гэж оролдож, хүүхдүүдийг нь сургууль соёл бараадуулдаг. Хорооны хамтарсан хурал зохион байгуулж, архины хамааралтай хүмүүстэй хэрхэн ажиллаж, хүүхдийг нь яах вэ гэдгийг хэлэлцэж шийддэг гэсэн ч энэ байдал үргэлжилсээр.Охин эмнэлэгээс гарахад архины хамааралтай эцэг эх хоёр асран хамгаалж чадах уу? гэдэг асуултанд бид хариулт нэхэж дараагийн мэдээллээ хүргэх болно.

Уг нь бидэнд одоо мөрдөж байгаа хууль журмын дагуу хүүхдээ тэжээж, эрхийг нь зөрчилгүй өсгөж хүмүүжүүлэх боломжгүй эцэг эхчүүдийн эрхийг хасах эрх бий . Гэр бүлийн тухай хуулийн 30-р зүйлд зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэдэг хүний эцэг эх байх эрхийг хасч болно гэж заасан байна. Эцэг эх байх эрхээ шүүхээр хасуулсан тохиолдол манай аймагт тун бага гардаг байна.Гэсэн ч үр хүүхдээ зовоож энд тэндгүй хаяж архины мөнгө олох хэрэгсэл болгодог эцэг, эхчүүд байсаар...

Хүний хорвоод эцэг эхээ сонгоод хүмүүн заяаг тээгээд   ирсэн "БЯЦХАН" сахиусан тэнгэрүүдэд хүйтэн гар хатуу сэтгэл бүү гаргаач...  Хүний эрх, эцэг, эх байх эрхийг  ярихаас илүүтэй хариуцлагаа өндөржүүлж  хатуу байя..

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%